Thursday, June 28, 2012

Ухаархуй


smile

Хайр гэдэг бөгж бус


3310

3310 дугарахад
 Гунчин гурав, арван чих сортолзоно
 3310-аараа ярихад
 Гучин гурав, арван нүд шоолно

 Тиймээ би 3310 барьдаг оюутан залуу
Тэглээ гээд юугаар ч дутаагүй оюунтан хүмүүн
Домог болсон ч бай, түүнийгээ би дуулна
Доог болсон ч хамаагүй, түүгээрээ би гоёно

 Зарим хүмүүс утсаа гээчихлээ хэмээн
Зовлонд унан, гаслаж явах нь ч бий
Харин би алдахаас айдаггүй
 Хаа ч явсан гээхээс эмээдэггүй
 Халаасанд гар орлоо л гэнэ

 Хуйлгач харин утсыг минь тэмтрээд
 Нэрээ бодож шуналаа татдаг
 Нэрлэхэж ямбархан атгаа сулладаг
 Хөөрхий... тэр минь гялааж гялтайх нүүргүй ч гэсэн

Холын хаана ч сүлжээ нь гозойдог
 Хөх андыгаа харах бүрийд Хайр минь хүрч, халамжаа хүртээдэг...
 Элдэв долоон функц, ерэн хэдэн долгионгүй болохоор
Эрүүл мэндэд тустай нь үнэн Эрхлэж тоглон нааддаггүй болохоор

Элээх цагийг гамнадаг нь үнэн Хаяа нэг снек уралдаж
Хавьд аваагүй рекордоо тогтооно
Бут үсрэх өндрөөс унасан ч
 Бузгай чанартайгаа өөрөө тогтооно Өнгө шилж, мөнгө тоолох

 Өлөн нүд тоос арчих
 Өөнтөгч зан сэтгэл арчих
Өөдгүй муу нөхдийн дэргэд 3310 чи минь
 Гуйвалтгүй сайн найз минь юм Гутаж дутсан гуйранчийн дэргэд

 Түүнээс илүү нөхөр юм
 Эд материал хэрэв мөн чанарыг таниулдаг гэвэл
3310 барьсан би, хулгайчаас дор амьтан байхнээ
Эрхт төрийг толгойлж, ардын мөнгийг луйвардсан

Гучин гурван жийптэй нөхөд бүхний дээд бурхан болохнээ
 Гэвч... тийм биш юм Гадаад хэлбэртээ бус
 Дотоод агуулагадаа байдаг нь
Үнэн чанартаа бид ухамсраараа гоёдог
Үзэгдэлд биш өөртөө итгэдэг
 Газарт булагдах бус тэнгэрт цойлох
 Гайхам нэгэн оршихуй юм...

 А.Төгөлдөр. 2011.11.27
Болзоо

 Шар навчис газарт зуларсан
 Шувуудын гуниг тэнгэрт цуурайтсан
 Тийм нэгэн намрын үдэш би болзоно
 Тэнд унасан навчис дахин амьсгалж эхэлнэ
 Тэнгэрт гуниглах шувууд дахин мишээх болно
 Тэр л өдөр бид болзоно...

 А.Төгөлдөр. 2012.05.24 —

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА Евро 2012-ын хагас шигшээгийн Португал-Испанийн тоглолт урьд шөнө боллоо. Иберийн хойгийн дэрби 35 дахь тулаан энэ байсан бөгөөд дэлхийн шилдэг тоглогчдын өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Гэвч үндсэн цагт аль аль багаас гоол хийх тоглогч гарсангүй. Нэмэлт цаг сунгаад ч багууд хүч тэнцсэнээр энэ удаагийн Европын аваргын 2 дахь торгуулийн цохилт гарсан юм. 11 метрийн цэг дээрээс хувь заяагаа шийдсэн энэ тулаанд Испаничууд илүүрхсэн. Португалийн Жоао Моутиньо, Бруно Алвеш нар цохилтоо алдсанаар 4:2-оор Испаничууд хожиж ээлжит удаагаа аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. 2008 онд тэд Германтай аваргын төлөө тоглож, европын аварга болж байсан билээ.

Үнэн ч юм шиг


Wednesday, June 27, 2012

Ногоон заан



Хуруугаараа 5 секунд дараад дараа дарахгүйгээр нь 3 секунд хүлээ. Энэхүү үйлдлээ 2-3 мин 5-10 өдрийн хугацаатай хийхэд үр дүн мэдрэгдэх болно. Хэрэгтэй ч байж магад үгүй ч байж магад ямартай ч share хийж бусдадаа мэдээллэе

Эхнэр минь болооч


Манай эх орон мандтугай


ЕВРО 2012: Испани Португалын шигшээ багийг торгуулын цохилтоор буулган авлаа…


Хээр адуу

Торгон агшин

Golden Eagle

Ботгонууд жагсаваа гэж

Хөөрхөн юмаа

Хүлэг морьд

Хонин нуга Ерөө голын эх

Хөвсгөл нутгын хүчтэнүүд

К.Роналдо: Хамгийн сүүлийн цохилт хийхийг би өөрөө зөвшөөрсөн...

Хэдхэн цагийн өмнө Европын аварга шалгаруулах тэмцээний финалд тоглох эхний багийн нэр тодорсон билээ. Испани болон Португалын шигшээ багуудын тоглолт үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүй 0:0-р тэнцсэнээр торгуулын цохилтоор ялагчаа тодруулсан. Португалаас Моутинью болон Алвес нар цохилтоо алдаж Испаний 5 дахь цохилтийг Фабрегас амжилттай гүйцэтгэснээр 4:2-н харьцаатай Испани хожсон билээ. Тийм учраас Португалын багийн ахлагч К.Роналдод 5 дахь цохилтийг хийх боломж олдоогүй юм. “Би 5 дахь цохилтийг гүйцэтгэх ёстой байсан ч бид 2-г алдлаа. Торгуулын цохилт гүйцэтгэх мөч ирэхэд дасгалжуулагч надаас ганц л зүйл асуусан. Тэр надаас 5 дахь цохилтийг цохих уу гэж асуухад би зөвшөөрсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. “Заримдаа би хамгийн эхэнд эсвэл 2-рт болон 3-рт цохидог. Харин энэ удаад хамгийн сүүлд цохихийг зөвшөөрсөн. Би Испанийг энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэж бодож байна. Учир нь маш олон найзууд маань тэнд байгаа бөгөөд тэднийг маш хүнд финал хүлээж байгаа” “Реал Мадридын тоглогчдын эсрэг тоглоход амаргүй байлаа. Хэдий бид найзууд ч талбай дээр бол үгүй” Тэдний хувьд Евро 2012 энэ хүрээд өндөрлөж байгаа бөгөөд өөрсдийн багаа Евро 2012-т сайн оролцсон гэдгийгдурьджээ. “Надад маш хэцүү байна. Хасагдах шатны тоглолтонд эцсийн мөчид торгуулын цохилтоор хожидоно гэдэг үнэхээр сэтгэл өвтгөм зүйл. Гэхдээ энэ бол яг сугалаа шиг, аль азтай нь хождог” “Миний бодлоор бид энэ тэмцээнд сайн тоглолтыг үзүүлж чадсан. Бид Европын шилдэг 4 багийн нэгт багтаж чадсан. Финалын тоглолтонд шалгарах боломж байсан ч бид азгүй байлаа. Бид энэ хүртэл хийсэн зүйлээрээ бахархах ёстой. Би чадах бүхнээ зориулсан ч сэтгэл хангалуун бус байна. Шигшээ тоглолтонд шалгарахад бидэнд үнэхээр аз дутлаа” гэжээ.

Оронгийн боршувуу (хос)

Азарганы ноцолдоон

Цагаан ботго

Lionel Messi and David Villa

saiga tatarica

За сүртэй сүртэй

2012- оны анхны Шувуу ажиглах аялал

2008-2012 оны Төгсөлтийн Ой судлалын ангийн эрчүүд

Өсөж төрсөн өвгөдийн минь нутаг

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын нутагт Хорголын бэл

Chuka Num: Хөл бөмбөг

Chuka Num: Хөл бөмбөг

Дэлхийн усны өдөр 2012-03-22 Байгаль Орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Цогтбаатарын хамт

Ерөө голоо гэж

Миний хөөрхөн дүү

Monday, June 25, 2012

Галт сум

Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу 1931 онд Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд Архангай аймгаас Хөвсгөл аймагт шилжиж, 1956 онд татан буугдаж зэргэлдээх Чандмань сумтай нэгдэж, 1959 онд дахин салж Галт сум нэртэй болсон байна. 1963 онд Хөрш Зүрх сумыг Галт сумтай нэгтгэн нэг сум болгожээ. Галт сумын төв Идэр нь аймгийн төв Мөрөнгөөс өмнө зүгт 168 км, нийслэл Улаанбаатараас 837 км зайд оршино. Сумын нутаг дэвсгэр нь 359.6 мянган га бөгөөд өндөр уул нуруу, өргөн гол мөрөн олонтой. 300 аад жилийн тэртээгээс нутгийн хүмүүс элдэв өвчин эмгэгээ анаагахад салбартын халуун рашааныг ашигласаар иржээ. Нутгийн өмнөд хэсгийн уулс ой мод ан амьтан араатан жигүүртнээр баялаг юм. Төрөл бүрийн өнгөт чулуу, улаан зос, цагаан, шар, ногоон өнгийн шороон будаг, усан болор, хар тугалаг, төмрийн хүдэр, жонш зэрэг байгалийн баялаг ихтэй.

Далай Чойнхор вангийн хийц


Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр Далай Чойнхор вангийн хошуунд өнөөгийн Архангайн хойт, Хөвсгөлийн өмнөх сумд, Завхан аймгийн зарим сумд багтдаг байжээ. Далай Чойнхор ван Цэдэн соном бол эзэн Чингэс хааны шууд угсааны хиад ястай, боржигон овогтой хүн. 1881 онд Халхын Сайн ноён аймгийн Далай Чонхор ван гийн хошуу буюу халхын умар замын дунд дахь зүүн этгээдийн хошуунд Хөндлөн ван Гэмпил дор жийн төрлийн тайж Очир жононгийнд мэндэлжээ. Энэ хошуу нь одоогийн Завхан, Архангай, Хөвсгөл гурван аймгийн зааг нутгийг хамарсан маш том хэмжээтэй, баян чинээлэг, халхын нөлөө бүхий хошуу байсан.

Тэрээр 13 настайдаа Хөндлөн вангийн засаг төрийн бэйлийн хэргэмийг залгамжлан авч, 1899 онд насанд хүрч хошууны хэргийг захиран шийтгэх болжээ. Төрөл хийн ухаалаг, сэргэлэн авч төлөв төвшин хүмүүн байсны...г тухайн үеийн дурсамжид нэгэнтээ тэмдэг лэсэн нь нэлээд буй. Гэрийн сургуулиар монгол, түвд, манж бичигт нэвтэрсэн эрдэм номд дуртай нэгэн байсан. Уран дархчуудыг их дэмжиж байсан. Ерөөсөө Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар бол Далай Чойнхор вангийн хошууны хийц юм. Далай Чойнхор вангийн хошууны дэг гэж байдаг. Тэрээр алдартай дарханы дэг сургуулийг өөрөө удирдан хөгжүүлсэн байдаг. Одоо хүртэл Далай Чойнхор вангийн уран дархцуудын хийц гэж алдартай хийц байдаг. Далай Чойнхор вангийн уран дархцууд одоогийн Хөвсгөл аймгийн Галт сум хавьцаа суурьшдаг байжээ. Монголд алдартай таван хийц байдаг. Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг хэдэн чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц юм.

Cristiano Ronaldo: Маш хүнд тулаан болох болно...

Португалийн шигшээ багийн ахлагч Cristiano Ronaldo Аваргаа хамгаалахын төлөө өрсөлдөж байгаа Испаний хүчирхэг шигшээ багтаа тоглоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Гурван гоолтой мэргэн буучдыг тэргүүлж байгаа түүнд олон хүмүүс итгэл найдвар хүлээлгэж байгаа нь лавтай. Гэхдээ тэрбээр сэтгэлзүйн ямар нэгэн дарамт учраад байгаа юм алга гэдгээ мөн хэлжээ. Cristiano Ronaldo “uefa.com”-д өгсөн ярилцлагадаа: “Испанитай тоглоно гээд надад ямар нэгэн онцгой сэтгэл зүйн дарамт үүсээд байгаа юм алга. Би клуб болон шигшээ багтаа олон жил өндөр түвшинд тоглож байгаа. Харин надад тодорхой үүрэг хариуцлага ирж байгааг мэдэрч байна. Гэхдээ энэ нь надад дарамт болохгүй." Одоогоос найман жилийн өмнө буюу 2004 оны Европын аваргаар Португальчууд түүхэндээ анх удаагаа Европын аваргын финалд шалгарч, харамсалтай нь Грект ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан. Харин 8 жилийн дараа тэд дахин хагас шигшээд шалгараад байна. Ronaldo цааш ярихдаа: “Найман жилийн дараа дахин финалд шалгарах боломж бидэнд бий болж байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ энэ маш хэцүү байх болно гэдгийг мэдэж байна. Испаний шигшээ гайхалтай баг. Ибер үндэстний өрсөлдөөн маш сонирхолтой байх болно. Бид ялж чадна гэдэгт би итгэж байгаа. Маш хүнд тулаан болох болно.” гэж дурджээ. Португаль, Испаний шигшээ багуудын тоглолт Лхагва гаригийн шөнө Украйны Donbass Arena цэнгэлдэхэд болно.

Linking park


Аваргуудын лигийн шилдэг 10-н гоол


ОС-4

Ангийнхан гэж

Манай ангийн эрчүүд

Хос

Энэ хорвоогийн бүх хайртай хосуудыг
 Миний найз хайрын бурхан учруулдаг юм
Эрхгүй нэг өдөр чамайгаа би олж харсан
Маргааш нь би найздаа хэлсээн
Тэгтэл чамайг надтай учруулсан
Тэсэлгүй чи намайг хайрласан
Тэр үеэс хойш бид хорвоогийн сайхан хосуудын нэг болсон

Хайр юунд байдаг юм бэ?


Хайр юунд байдаг юм бэ?
 Хайртай гэж хэлсэнд үү?
 Харц тулгарсан нүдэнд үү?
 Хардаж байна гэсэн сэтгэлд үү? 
Ухаараач гэсэн үгэнд үү? 
Ухаангүй хүсэх хүсэлд үү? 
Уучлаач гэсэн гуйлтанд уу? 
Уулзая гэсэн болзоонд уу?

Sunday, June 24, 2012

"The Avengers"

Америкийнх цэргийн хүчин "The Avengers" кино төслийг дэмжээгүй аж. Учир нь уг кино нь хэт хийсвэр бодит байдлаас хол хөндий гэж үзсэнтэй холбоотой. Ер нь Америкийн цэргийн хүчин кино бүтээгчидтэй хамтран, тэднийг дэмжин ажилладаг юм. Зураг авалтад техник тоног төхөөрөмжөө ашиглуулах, цэргийн талбай дээр зураг авалтууд хийлгүүлэх гэх мэтээр тусалдаг ажээ. Тэхдээ мэдээж Америкийн цэргийн хүчнийг магтсан илүү сайн гэсэн дөвийлгөсөн байдлаар кинонуудад харуулахыг зорьдог.

Энэ цагийн энгүй хүчтэнүүд

Та аль багийг дэмжиж байна вэ ???

Богд хан Уулын ноён оргил Цэцээ гүн 2011-09-11

World water day 2012-03-22

Хустай нуруу 2012-01-13 нд

Төв аймгийн Батсүмбэр сум Үдлэг

Ингэж Мод тарина уу манайхаан

Friday, June 22, 2012

Экологи Эрдэм клубын 5-жилийн ой

Ecology erdem clubiin 5-n jiliin oi

Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа

Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа
Алив тэр "А"-ээ биднээс битгий харамла
Хэрэггүй "F" дүнгээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхээч
Аргагүй унасан оюутныг шоолж бүү инээ
Аяа таны хүү чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж та өөрөө ИХ СУРГУУЛЬ төгсцийн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь бид бас бүү мартагээ
Ганц сайхан дүнгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж өг
Гаднаа "F" ч дотроо "А" өдрүүд
Газар дээр нэг биш нэлээд хэдэн удаа тохиолдоноо
Таны л хичээл гэж нойр хоолоо хассан оюутныг
Чанга хатуу дүнгээр битгий гомдоо багш минь
Таныг хүндэлсных нь хариуд хүндэл
Таниас ч мундаг багшийг сонгож болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний сургууль ив ижилхэн
Бидний сурлагын төлбөр хүртэл нэг банкинд орж
Бидний сурлагын дэвтэр дээр дүн хүртэл нэг янзаар бөмбөгдөж
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бидний дүнг асуулгүйгээр тавьж өг
Бүдэрч унасан оюутанд "А" өгөөд аргад
Өнөөдөр та инээж нөгөөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр та нар биднийг гуйх ч юм бил үү
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрлы
Өргөн хорвоод оюутнууд дүнгээр л дутаж болохгүй
Аз жаргалыг би багшаас авсан "А" дүнгээр төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад онц дүнг түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас онц дүн хүлээхийн нэр гэж ойлгоно
Амьддаа бие биенээ хайрлы багш нараа
Алив сайхнаа бусдаас битгий харамла л даа.

Ой судлаач

Сүрэг бугын бэлчих нарлаг нэгэн чөлөөнд
Сүрлэг хангайн энгэр нарсан төглийн тэхий бий
Сүүдрийг нь түшин зогсож бугын дууг чагнавал
Мөнхийн насыг хайрлана гэх шиг буурал нарс эгнэн бий
Товлон авсан мэргэжлээрээ бусдад гайхуулахын тулд
Түнэр ногоон ойд сэтгэлээ ханатал аялах гэж
Тоншуулийн чимээ шувуудын жиргээг сонсох гэж
Түмэн олон мэргэжлээс ой судлалыг сонгосон.
Ц.Батгэрэл

Төрсөн нутгийн төрлөх Сургууль мину

Tursun nutgiin turluh surguuli minu

Хөвсгөл аймаг Галт сум халуун рашаан


1. Байгууллагын нэр: Халуун усны рашаан сувилал.Хөвсгөл.Галт сум. 
 2. Байгууллагын код: аймаг/хот сум/дүүрэг бүлэг зүйл хэсэг дэд хэсэг 17 05 7 1 5 0 1705 
3. Байгуулагдсан огноо: 12/01/1976 
 4. Үүсгэн байгуулагчийн шийдвэрийн огноо: 12/01/95 
 5. Үүсгэн байгуулагчийн шийдвэрийн дугаар:
 6. Улсын бүртгэлийн гэрчилгээний огноо: 12/01/95
 7. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: 2019507 
 8. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний огноо: 05/24/2004 
 9. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар: ЭХ/04/20/1995 
 10. Байгууллагын хаяг: Хөвсгөл аймаг.Галт сум Рашаант баг Халуун усны ам 
 11. Утас: 352885 
 12. Факс: 
 13. Электрон шуудан: 976-11-353288 
 14. Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: Хүн амд НЭМ-н болон рашаан сувилалын тусламж үйлчилгээ 
 15. Үйлчлэх хүрээний хүн амын тоо: 110000 
 16. Эрүүл мэндийн байгууллагын байршил: 172 км /төв суурингаас алслагдсан зай/ 
 17. Үйлчлэх хүрээний радиус: 700 км 
 18. Удирдлагын мэдээлэл: Н.Жанчивдорж 1995/12/01-сажиллаж байна.Олон улсын эдийн засагч


Ийм л байна шүү дээ



Spain