Сүрэг бугын бэлчих нарлаг нэгэн чөлөөнд
Сүрлэг хангайн энгэр нарсан төглийн тэхий бий
Сүүдрийг нь түшин зогсож бугын дууг чагнавал
Мөнхийн насыг хайрлана гэх шиг буурал нарс эгнэн бий
Товлон авсан мэргэжлээрээ бусдад гайхуулахын тулд
Түнэр ногоон ойд сэтгэлээ ханатал аялах гэж
Тоншуулийн чимээ шувуудын жиргээг сонсох гэж
Түмэн олон мэргэжлээс ой судлалыг сонгосон.
Ц.Батгэрэл
Thursday, June 6, 2013
Wednesday, June 5, 2013
Sunday, September 16, 2012
Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан илгээх захидал
“Дэлхий бөөрөнхий, тиймээс эргэдэг юм”
хэмээн хэлснийхээ төлөө буруутгагдаж байсан Галилео Галилейн үеэс хойш
өнөөдрийг хүртэл дэлхий ертөнц нарийн судлагдаж, улмаар хүний нийгмийн
хөгжил дэвшлийн нөлөөгөөр даяаршил явагдаж, энэ ертөнцийн өнцөг булан,
улс үндэстэн бүрт амьдарч буй хүн бүхэн дэлхий хэмээх нэгэн гэрт,
байгалийн хуулийн дор дасан зохицож амьдардаг гэдгийг бүрэн баталсан
бөгөөд дэлхийн иргэн болохынхоо хувьд хүн төрөлхтөн хүрээлэн буй орчин,
байгалийн нөөцөө хайрлан хамгаалахын төлөө мэдлэг, боловсролоо чиглүүлж
ажиллах ёстойг ч ухамсарлах боллоо. Хүн төрөлхтний санааг хамгийн
ихээр зовоож байгаа зүйл юу вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт, түүний
үзүүлж буй сөрөг нөлөөлөл, ирээдүйд учирч болох экологийн их сүйрлийн
асуудал гэдэг нь тодорхой болоод байна.
Tuesday, September 4, 2012
Сүрэнхорын хээ
Сайхан
ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз
ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугуй цуутайхан
“амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л
сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог
хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж
харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар
оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.
Saturday, September 1, 2012
Subscribe to:
Posts (Atom)