Saturday, June 22, 2013

1 метр кубд 1 ургаа мод

1 метр кубд 1 ургаа мод гэж тооцвол жилд 1 сум 15000 мод, 1 аймгийн 24 сум 360000 мод, сүүлийн 30 жилд л гэхэд 10 сая модыг зөвхөн сумын төвд байгаа байгууллагуудыг халаахад зориулан тайрч шатаасан байна.

Monday, June 10, 2013

Тамхи амьдралын дайсан


Далайд дусал нэмэр



ЧАЦАРГАНА БОЛ БАЙГАЛИЙН АНТИБИОТИК

Монголд ургадаг жимс, хүнсний ногооноос онцолж магтах нэг жимс байна. Тэр бол чацаргана. Орчин цагийн анагаах ухаанд аминдэмийн зоорь хэмээн нэрлээд байгаа энэ жимс хүний биед хэрэгтэй бүх л төрлийн витаминлаг чанарыг өөртөө агуулдаг ажээ.

Тухайлбал, С аминдэм 360 мг, каротин 350 мг, Е аминдэм 165 мг, фолийн хүчил 0.8 мг, В1, В2, Р аминдэмийг агуулдаг байна. Мөн үр жимсний ес хүртэлх хувьд нь биологийн үнэт чанартай тос агуулагддаг аж.

Түүнчлэн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг байна. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд чацарганыг бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар ашиглаж байна.

                                                                                           Эх сурвалж : Agroinfo.mn

Аньс


Манай орны ихэнх нутагт аньс 9-10-р сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий сараар юмуу гараар түүдэг.Тэрээр С витамин маш их хэмжээгээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ. Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.
Элэг устахад боролзгонын шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэх, ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаад дээр нь таг тавьж хөргөн хоолны өмнө 100 г-аар өдөрт 3 удаа уух тухай эмч зөвлөсөн байдаг.
Бөөр өрөвсөх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6-р cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална. Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Эх сурвалж: http://www.agrinfo.mn

Sunday, June 9, 2013

Сибирь гацуур

Таних шинж: Гацуур нь мөнх ногоон барзгар бараан саарал эсвэл үрчгэр хар өнгөтэй, зурвас нарийн ан цавтай холтостой, цаг уурын тааламжтай нөхцөлд 30 м хүрч ургана. Дундаж бүдүүн нь 30-36 см. Шилмүүс нь богинохон хатуу, өргөслөг хурц үзүүртэй дөрвөлжин шугамархуу, шовх хэлбэртэй, дөрвөн талтай, 3 см хүртэл урт, ногоондуу буюу цэнхэр өнгөтэй. Шилмүүс цуваа хэлбэрээр байрлана.
Ургах орчин: Гацуур голдуу хус, улиас, жодоо, шинэс, хушин холимог ойд тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган ойд, ойн бүслүүрийн дээд хэсгээр, харанхуй ам, нураг асга, хавцлын эхээр шинэс, хушин ойн захаар эмжээрлэн зурвас байдлаар тархан ургадаг.
Тархалт, талбай: Цэвэр гацууран ой ховор тохиолдоно. Баруун хойт Хэнтийд гацууран ой нилээд тархацтай. Хөвсгөл орчимд голдуу голын эргээр, Хан-Хөхийд Ханхил-цагийн голын дагуу, Монгол Алтайн нурууны Ховд голын эхэнд шинэсэн ойд холимог байдалтай тархана. Ерөө голын салбар голын хөндийд, чийгтэй үржил шимтэй хөрсөн дээр шинэсэн ойгоос хушин ойруу шилжих зааг дээр бага хэмжээтэй бараг цэвэр гацууран ой үүссэн байдаг.
Гацуур зонхилсон ой байгалийн ойн талбайн 0,2%, нөөцийн 0,3%-ийг эзэлнэ.
Эх сурвалж: http://forestry.gov.mn