Thursday, August 23, 2012

Эль Класикод Барсэлона ялалт байгууллаа…

Үүрийн 04:30-с явагдсан Испаний супер цомын эхний тулаан Реал Мадрид болон Барсэлона клубүүдын хооронд Камп Ноу цэнгэлдэхэд явагдаж талбайн эзэд 3:2-н харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолт хоёр багийн хувьд бүх цаг үеийн 220 дахь тулаан байсан бөгөөд Каталончууд 86 удаа, Мадрид 87 удаа тус тус хожоод байсан билээ.
Бид энэ өдөр талбайн эздээс Вийяа болон шинэ цэрэг А.Сонгыг харсангүй. Пуйоль, Цеск, Альба нар тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн бол Реал Мадридаас Игуайн, Ди Мариа, Марсело нарыг гараанд гаргасангүй.
Тоглолтын эхний хагас үнэхээр нам жим өнгөрсөн. Гэхдээ Барса эхний хагасын байдлаар 76%-тай бөмбөг эзэмшиж санаачлагыг гартаа илүү атгаж байв. Харин дараагийн үед аль аль нь гоолоор буудаж эхэлсэн.
Булангаас ирсэн Өзилын дамжуулалтыг К.Роналдо мөргөн гоолдож тооны харьцааг нээсэн ч ердөө ганцхан минутын дараа хариу довтолгооноор Педро гоолдож Реалын баярыг үгүй хийсэн. Үүний дараа 70 дахь минутад Л.Мэсси торгуулын цохилтоор тоог холдуулж, улмаар 77 дахь минутад Шави гоолдон тоог 3:1-н харьцаатай болгосон.
Гэхдээ үндсэн цаг дуусахаас ердөө 5-хан минутын өмнө В.Валдез бөмбөг хүлээн авахдаа үнэхээр болчимгүй алдаа гаргаж Ди Мариад бэлэн гоолын дамжуулалт өгсөн гэхэд хэлсдэхгүй. Ийнхүү тоглолт 3:2-н харьцаатай өндөрлөж 7 хоногийн дараа Сантьяго Бернабеуд болох тоглолт бүхнийг шийднэ. Мөн тус тоглолтонд Мэсси гоолдож Эль Класикод хамгийн их буюу Сезар Родригезын адил 14 гоолдсон куле болсон юм.
Статистик үр дүн:
Бөмбөг эзмшилт: Барсэлона 65%, Реал Мадрид 35%
Хаалга чиглэсэн цохилт: Барсэлона 16(6), Реал Мадрид 6(2)
Булангын цохилт: Барсэлона 7, Реал Мадрид 7
Алдаа: Барсэлона 13, Реал Мадрид 12
Отон тоглолт: Барсэлона 4, Реал Мадрид 2

No comments:

Post a Comment