Monday, July 30, 2012
Лондон 2012: Жудо 73кг: Сайнжаргалын Ням-Очир Эх Орондоо анхны медалийг авчирлаа
Хэдхэн хоромын өмнө Лондон 2012 олимпийн татами дээр Нидерландын бөх
Эдмонд Дексийг вазари үнэлгээгээр ялж Олимпийн хүрэл медаль хүртэж Эх
Орондоо анхны медалийг авчирлаа. Ийнхүү тэрээр олимпийн медальтан
боллоо.
С.Ням-Очир эхний барилдаанд Германы бөх Кристофер Воелкыг вазари+юүко үнэлгээгээр, улмаар Украйны Владимар Сороког юүко үнэлгээгээр ялсан бөгөөд дараагийн тойрогт ОХУ-н Мансур Исаевт цэвэр ялагдаж дагах барилдаан хийсэн. Ингээд дагах барилдаанд АНУ-н бөх Николас Делпополог юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө гарч ирсэн.
Ийнхүү тэрээр би медаль авах ёстой юмаа гэдгээ нотлож гол өрсөлдөгчдийн нэг Эдмонд Дексийг ялж Монгол Эх орондоо Лондон 2012-н анхны медалийг авчирлаа.
С.Ням-Очирын энэхүү медаль Монголын спортын түүхэн дэх олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медал болж байна.
Hiimori.mn hiimori_s@yahoo.com

Sunday, July 29, 2012
Чи минь намайг гомдоогоод байвал
Чи минь намайг гомдоогоод байвалЧийг зуусан өвстэй нугадНуугдаж тоглоод олдохгүй хүүхэд шигНулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Тонж сайрын чулуун дундаасТойргорхон тогоруу дэрхйих шигЖигүүртэн амьтны сүнсэнд хувилаадХолын холд нисчихнэ шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Өвс ногооны амраг нь болоодӨлгийтэй хүүхэд шиг өвсний ээж нь болчихно шүүЧамд өгөөгүй тэр их хайраар Өөр нэгнийг ивээх л байх шүү
Боксчидын салхийг амжилтай хагаллаа.
ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.
Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.
Харин Францын боксчны хувьд Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнийг ялж улмаар хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Францын боксчин Германыг буулган авснаар Б.Түвшинбаттай тоглохоор оноолт таарлаа.
Б.Түвшинбатын товч намтараас танилцуулбал : 69 кг –ийн жинд өрсөлдөнө
1987.03.27
Улаанбаатар, Монгол
174 см, 69 кг
1998 оноос боксоор хичээллэж эхэлсэн
Анх удаа Олимпийн наадамд оролцох гэж байна
2007 оны Азийн АШТ –ий мөнгөн медальт
2010 оны Дэлхийн Оюутны АШТ –ий алтан медальт
2011 оны Азийн АШТ –ий хүрэл медальт
Түвшинбатдаа амжилт хүсье

Subscribe to:
Posts (Atom)