Monday, July 30, 2012

Лондон 2012: Жудо 73кг: Сайнжаргалын Ням-Очир Эх Орондоо анхны медалийг авчирлаа

Хэдхэн хоромын өмнө Лондон 2012 олимпийн татами дээр Нидерландын бөх Эдмонд Дексийг вазари үнэлгээгээр ялж Олимпийн хүрэл медаль хүртэж Эх Орондоо анхны медалийг авчирлаа.  Ийнхүү тэрээр олимпийн медальтан боллоо.
С.Ням-Очир эхний барилдаанд Германы бөх Кристофер Воелкыг  вазари+юүко үнэлгээгээр, улмаар Украйны Владимар Сороког юүко үнэлгээгээр ялсан бөгөөд дараагийн тойрогт ОХУ-н Мансур Исаевт цэвэр ялагдаж дагах барилдаан хийсэн. Ингээд дагах барилдаанд АНУ-н бөх Николас Делпополог юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө гарч ирсэн.
Ийнхүү тэрээр би медаль авах ёстой юмаа гэдгээ нотлож гол өрсөлдөгчдийн нэг Эдмонд Дексийг ялж Монгол Эх орондоо Лондон 2012-н анхны медалийг авчирлаа.
С.Ням-Очирын энэхүү медаль Монголын спортын түүхэн дэх  олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медал болж байна. 
Hiimori.mn                                                   hiimori_s@yahoo.com  

No comments:

Post a Comment