Tuesday, July 10, 2012

ИСПАНИЧУУД 23 САЯ ЕВРО АВЛАА

КИЕВ. /РОЙТЕР/. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа оролцсон бүх багийн авсан шагналын хэмжээ тодорхой болжээ.
Тэмцээний ялагч испаничууд 23 сая еврогоор шагнуулсан бол, мөнгөн медалийн эзэн италичууд 19,5 сая, хагас шигшээд шалгарсан герман, португаличууд тус бүр 16 болон 15 сая евро авсан байна.
Шөвгийн наймд шалгарсан Англи 12,5, Чех 12, Грек болон Франц 11,5 сая евро авсан бол, шөвгийн 16-д шалгарсан Орос болон Хорват 10,5, Дани болон Украин 10, Польш болон Швед 9, Нидерланд болон Ирланд 8 сая еврогоор шагнуулжээ.
ЕАШТ-ий шагналын сан 196 сая евро байв.

МОНЦАМЭ

No comments:

Post a Comment