Tuesday, July 10, 2012

ИСПАНИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН 233 ЦОЛ ХҮРТЖЭЭ

КИЕВ. /ИТАР-ТАСС/. Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид янз бүрийн аварга шалгаруулах тэмцээнээс 233 цол хүртжээ. Урьд шөнө Испанийн баг ээлжит хожлоо авч, Европын аварга цолоо хамгаалав. Украины нийслэлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон 2012 оны ЕАШТ-ий шувтаргын шатны тоглолтод испаничууд 4:0 оноогоор италичуудыг хожлоо.
Дасгалжуулагч Пиренеевийн багийн бүрэлдэхүүнд багтсан 23 тоглогчийн дунд Хави Эрнандес, Андрес Иньеста нарын алдартнууд байв. Тэд янз бүрийн тэмцээнээс 24 цол авчээ. Тухайлбал, "Барселона"-гийн хагас хамгаалагч, 32 настай Хави Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Испанийн зургаан удаагийн аварга, Европын Супер цом, дэлхийн клубын АШТ, ЕАШТ-ий тус бүр хоёр удаагийн аварга, дэлхийн нэг удаагийн аварга, 2000 оны олимпийн наадмын мөнгөн медальтан аж. Иньеста үүнээс дутахгүй бөгөөд Испанийн аваргаар таван удаа шалгарсан гэдгээрээ ялгаатай байна.
Энэ жагсаалтын гуравдугаарт багийн хаалгач Виктор Вальдес 21 цолтой гэсэн амжилтаар оржээ. Дөрөвдүгээрт, "Барселона"-гийн Жерар Пике 20 цолтой гэсэн үзүүлэлтээр орж байна. Мадридын "Реал"-ын хамгийн олон буюу 18 цолтой xаалгач Икер Касильяс жагсаалтын тавдугаарт оржээ.
Тэдний дараагаар Серхио Бускетс /"Барселона"/ - 16 цолтой, Педро Родригес /"Барселона"/ - 16, Хосе Мануэль Рейна /"Ливерпуль", Англи/ - 10, Хаби Алонсо /"Реал"/ - 9, Серхио Рамос /"Реал"/ - 9, Сеск Фабрегас /"Барселона"/ - 9, Хесус Навас /"Севилья"/ - 8, Фернандо Торрес /"Челси", Англи/ - 7, Давид Сильва /"Манчестер сити", Англи/ - 7, Рауль Альбиоль /"Реал"/ - 7, Хуан Мата /"Челси"/ - 7, Альваро Арбелоа /"Реал"/ - 5, Хави Мартинес /"Атлетик"/ - 4, Франсиско Хуанфран /"Реал"/ - 4, Сантьяго Касорла /"Малага"/ - 3, Фернандо Льоренте /"Атлетик"/ - 2, Альваро Негредо /"Севилья/ - 2, Хорди Альба /"Барселона"/ - 1цолтой гэсэн дарааллаар жагссан байна.

No comments:

Post a Comment