Tuesday, July 10, 2012

Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ

http://mongolianforest.com/index.php  Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ
Манай холбооны эрхэм зорилгын томоохон хэсэг нь гадаадын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах юм. Энэ зорилгоо биелүүлж Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /International Forestry Students’ Association-IFSA/-д албан ёсоор элсэж ОУ-ын гишүүнчлэлтэй боллоо. Дараах холбоосоор орж үзнэ үү: http://www.ifsa.net/member_description.php?ID=227
Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо нь Дэлхийн ойн оюутнууд мэдлэг, соёл, туршлагаа солилцох зорилготой тив бүрт төлөөлөгчтэй, 40 гаруй орны 69 гишүүн байгууллагатай, ойн чиглэлийн Олон улсын тохоохон байгууллагуудад төлөөллөө ажиллуулдаг ОУ-ын байгууллага юм.
Бид цаашид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол улсад ойн чиглэлийн сургалт явуулдаг бүх их, дээд сургуулийн оюутан, тэдгээрийг төгссөн залуучууд, ойн тухай боддог хүмүүсийн холбоос, хамтран ажиллах гүүр байх бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаа Монгол оронд ойн чадварлаг боловсон хүчин бий болгоход чиглэгдэж байна.


Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг

МОНГОЛЫН ОЙ СУДЛААЧ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

No comments:

Post a Comment