“Дэлхий бөөрөнхий, тиймээс эргэдэг юм”
хэмээн хэлснийхээ төлөө буруутгагдаж байсан Галилео Галилейн үеэс хойш
өнөөдрийг хүртэл дэлхий ертөнц нарийн судлагдаж, улмаар хүний нийгмийн
хөгжил дэвшлийн нөлөөгөөр даяаршил явагдаж, энэ ертөнцийн өнцөг булан,
улс үндэстэн бүрт амьдарч буй хүн бүхэн дэлхий хэмээх нэгэн гэрт,
байгалийн хуулийн дор дасан зохицож амьдардаг гэдгийг бүрэн баталсан
бөгөөд дэлхийн иргэн болохынхоо хувьд хүн төрөлхтөн хүрээлэн буй орчин,
байгалийн нөөцөө хайрлан хамгаалахын төлөө мэдлэг, боловсролоо чиглүүлж
ажиллах ёстойг ч ухамсарлах боллоо. Хүн төрөлхтний санааг хамгийн
ихээр зовоож байгаа зүйл юу вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт, түүний
үзүүлж буй сөрөг нөлөөлөл, ирээдүйд учирч болох экологийн их сүйрлийн
асуудал гэдэг нь тодорхой болоод байна.
Дэлхий ертөнц гайхамшигтай зүй тогтлын систем хэдий ч эргэн нөхөгддөг болоод нөхөгддөггүй, нэг нь нөгөөгөөсөө харилцан хамаарал бүхий биологийн төрөл зүйл, ашигт малтмал, байгалийн баялагтай. Гэвч дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, улс орон, эдийн засаг, техник технологийн хөгжил асар хурдтай дэвшин өөрчлөгдөж, түүний үр дагаварт нь байгалийн нөөц баялаг хомсдож, ялангуяа амьдралын үндэс болсон “Чандмань Эрдэнэ” усны нөөц багасан, хөрс, агаар, уул, ус бохирдон хүрээлэн буй орчинд доройтол нүүрлэж, үүний үр нөлөө нь хүмүүс бидний амьдралд сөргөөр тусах боллоо.
Монгол орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, хор уршгаас ангид байгаагүй, харин ч газар зүйн байрлал, эх газарлаг шинж, агаар мандлын орчин урсгалын онцлог зэргээс хамааран Монгол оронд дулаарал дэлхийн дунджаас даруй гурав дахин илүү хурдтай явагдаж байна.
Сүүлийн 30 гаруйхан жилийн дотор 700 шахам гол горхи, 1500 шахам булаг шанд, 1200 шахам нуур цөөрөм, 60-аад рашаан ширгэж үгүй болсны дээр мөнх цэвдэгтэй нутагт мөстлөгийн хайлалт эрчимжиж, мөнх цас, мөсөн голын эзлэх талбай 2020 онд 50 хувиар буурах эрдэмтдийн тооцоо гарсан байна.

Хүлэмжийн хий нь дэлхийн дулаарлын
гол шалтгаан. Нарны туяа дэлхийд тусаад тодорхой хэмжээнд буцаж ойн
гадагшилдаг атал дэлхийн агаар мандалд нүүрс хүчлийн давхар исэл /CO2/
маш ихээр хуримтлагдаж, энэ нь нарны туяаг хүлэмжид байгаа мэт гадагш
үл нэвтрүүлэн барьснаас халуун агаар бий болж, улмаар дэлхийн цаг уурт
нөлөөлж, цэвдэг, мөсөн бүрхүүлийг хайлуулан дулаарлыг бий болгож
байна. Үүний нөлөөгөөр гол мөрөн ширгэх, ган гачиг болох, цөлжилт
явагдах нь нэмэгдэж, дэлхийн эко системд гажуудал үүсэж хүчтэй салхи,
шуурга, цунами, газар хөдлөлт, мал амьтан, ургамлын өвчин зэрэг
байгалийн гамшигт үзэгдлүүд ихсэж байна.
Бидний хэрэглээнд олон зүйлс шинээр нэмэгдэж, тэр бүхнийг үйлдвэрлэхийн тулд, мөн түүнийг хэрэглэхийн тулд асар их эрчим хүч зарцуулж, энергийн том станцууд нь нүүрс түлж агаар мандалд их хэмжээний хорт утаа ялгаруулж байна. Унаж яваа машинаас, айл өрхийн яндангаас үлэмж хэмжээний нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдаж байна. Эдийн засгийн хөгжилтэй уралдан байгаль дэлхийгээ сүйтгэж, уул уурхай эрхлэх нэрийн дор эргэж сэргээгддэггүй баялгаа их хэмжээгээр олборлож, ой модыг үй олноор нь огтолж байгаа нь хүн төрөлхтөн бидний мулгуу үйлдлийн илрэл юм. Мод нь нүүрс хүчлийн хийг хамгийн их шингээдэг биологийн төрөл зүйл билээ. Гэтэл эдүгээ дэлхий дахинд 25 улс орон огт ой модгүй болж, мөн 29 орны ойн сангийн 90 хувь нь устаад байгаа эмгэнэлтэй мэдээлэл байна.

Байгаль хамгаалал ба боловсрол
Монголд хүүхэд залуучуудад байгаль хамгаалах талаарх мэдлэг, зөв
дадал олгох үйл ажиллагаа сайнгүй байна. мэдээллийн бааз суурь
хангалтгүй байна. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүрээлэн буй
орчинтойгоо эелдэг зөв харьцах талаар хүүхдийг багаас нь хүмүүжүүлдэг
байсан уламжлалт зан заншил алдагдаж, орчин үетэйгээ хөл нийлсэн
мэдлэг олгох ажлууд орхигдож байна. Байгаль гэж юу болох, эх дэлхийн
бүх юмсын хоорондын шүтэлцээ харилцан хамаарал, түүний дунд орших хүн,
амьд ертөнц, улмаар уур амьсгалын өөрчлөлт, шалтгаан болоод үр дагавар,
түүний нөлөөллийг хэрхэн бууруулах зэргийг хүүхдэд багаас нь эхлэн
системтэйгээр ойлгуулж, эл асуудалд хүн бүр санаа зовж, өөрийнхөө өдөр
тутмын үйл амьдралд, байгальд халгүй дадал заншлыг хэвшүүлэх
шаардлагатай байна.Эрхэм хүндэт эцэг эхчүүдээ!
- Хүүхэд бүрийг байгаль дэлхийтэйгээ зөв харьцдаг, амьтныг энэрэн хайрладаг зөв сэтгэлгээ, зөв хандлагатай болгон хүмүүжүүлцгээе.
- Сургууль бүр өөрийн суралцагсдын нэрэмжит цэцэрлэгтэй болж, “Залуу байгальчдын клуб” байгуулах хөдөлгөөн өрнүүлж, мод тарих, байгаль хамгаалахын баяр бахдалыг хүүхэд бүрт багаас нь мэдрүүлдэг болъё.
- Ус бол үнэлж баршгүй эрдэнэ учраас усыг гамнах, хэмнэх, улмаар шүтэн дээдлэх сэтгэлгээг хүүхэд бүрт төлөвшүүлэхэд анхаарцгаая.
- Хүүхэд бүрийнхээ оюунд мод тарьж, хүн төрөлхтнийг гамшиг сүйрлээс аврахад хувь нэмрээ оруулах хойч үеэ бэлдэцгээе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн
Байгаль орчин, аялал жуулчлалын
Сайд Л.Гансүх
No comments:
Post a Comment