Таних шинж: Нарс дунджаар 20-24 м, ургах орчин сайн нөхцөлд 42 м хүртэл ургадаг, мөнх ногоон мод. Модны иш нь титэм хүртлээ бараг цилиндр хэлбэртэй гоолиг, ишнийхээ дээд хэсгээр улаан улаавтар, улаан шар, доод хэсгээрээ хүрэн саарал, орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь 5-10 см урт, 2мм өргөн, нягт гадаргуутай ногоон өнгөтэй. Нэг нахианаас хоёр шилмүүс багцлан гардаг.
Ургах орчин: Нарс нь ихэнхдээ д.т.д 600-800 м өргөгдсөн тэгш газар эзлэн ургах ба зарим газарт усан хагалбар дагуу уулын д.т.д 1200 м хүртэл өргөгдсөн талбайд эртний томоохон голуудын татам, хаяалагийн хэдэн арван метр хүртэл зузаан элсэн хөрстэй газарт зонхилон ургана.
Тархалт, талбай: Нарс нь Хөвсгөлийн нурууны зүүн тал, Хэнтийн нурууны баруун хойт хэсэг, Дорнод хэнтий, Монгол дагуур, Халх голын эрэг орчимд голын хөндийн элсэнцэр газар, тэгш газар, уулын ам, бага хэмжээний уулын ар өвөрт зонхилон ургана.
| |
Нарс зонхилсон ой байгалийн ойн талбайн 4,1%, нөөцөөн 4,9%-ийг эзэлнэ. |
Эх сурвалж: http://forestry.gov.mn
No comments:
Post a Comment