Monday, June 10, 2013

Аньс


Манай орны ихэнх нутагт аньс 9-10-р сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий сараар юмуу гараар түүдэг.Тэрээр С витамин маш их хэмжээгээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ. Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.
Элэг устахад боролзгонын шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэх, ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаад дээр нь таг тавьж хөргөн хоолны өмнө 100 г-аар өдөрт 3 удаа уух тухай эмч зөвлөсөн байдаг.
Бөөр өрөвсөх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6-р cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална. Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Эх сурвалж: http://www.agrinfo.mn

No comments:

Post a Comment