Sunday, June 9, 2013

Сибирь гацуур

Таних шинж: Гацуур нь мөнх ногоон барзгар бараан саарал эсвэл үрчгэр хар өнгөтэй, зурвас нарийн ан цавтай холтостой, цаг уурын тааламжтай нөхцөлд 30 м хүрч ургана. Дундаж бүдүүн нь 30-36 см. Шилмүүс нь богинохон хатуу, өргөслөг хурц үзүүртэй дөрвөлжин шугамархуу, шовх хэлбэртэй, дөрвөн талтай, 3 см хүртэл урт, ногоондуу буюу цэнхэр өнгөтэй. Шилмүүс цуваа хэлбэрээр байрлана.
Ургах орчин: Гацуур голдуу хус, улиас, жодоо, шинэс, хушин холимог ойд тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган ойд, ойн бүслүүрийн дээд хэсгээр, харанхуй ам, нураг асга, хавцлын эхээр шинэс, хушин ойн захаар эмжээрлэн зурвас байдлаар тархан ургадаг.
Тархалт, талбай: Цэвэр гацууран ой ховор тохиолдоно. Баруун хойт Хэнтийд гацууран ой нилээд тархацтай. Хөвсгөл орчимд голдуу голын эргээр, Хан-Хөхийд Ханхил-цагийн голын дагуу, Монгол Алтайн нурууны Ховд голын эхэнд шинэсэн ойд холимог байдалтай тархана. Ерөө голын салбар голын хөндийд, чийгтэй үржил шимтэй хөрсөн дээр шинэсэн ойгоос хушин ойруу шилжих зааг дээр бага хэмжээтэй бараг цэвэр гацууран ой үүссэн байдаг.
Гацуур зонхилсон ой байгалийн ойн талбайн 0,2%, нөөцийн 0,3%-ийг эзэлнэ.
Эх сурвалж: http://forestry.gov.mn

No comments:

Post a Comment