Унгарын циркт үзүүлбэр үзүүлдэг монгол бүсгүй Гиннесийн дээд амжилтын
эзэн болсон билээ. Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт
өнгөрсөн сарын 9-нд Уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал шүдэн дээрээ
биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн хугацааг хоёр минут 34
секунд болгон шинэчилж “Гиннес”-ийн номонд бичигджээ.
Тэрбээр 2006 онд Францын нийслэл Парис хотод болсон өсвөрийн циркчдийн
тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан чадварлаг уран нугараач юм. Түүнээс
өмнө британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн
Оюунгэрэл 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нд биеийнхээ бүх жинг аман дээрээ
тогтоон нугарч, 33 секунд тогтоосноор, өмнөх дэлхийн амжилтыг 11
секундээр ахиулж, мөн Италид энэхүү амжилтаа 50 секунд болгон
“Геннис”-ийн номонд бичигдэж байсан юм
Эх сурвалж: dorgio.mn
No comments:
Post a Comment