Таних шинж: Сибирь Хуш 25 м хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод. Багцалсан хэлбэрээр мөчирлөдөг, гол иш нь бараг цилиндр хэлбэртэй, ишний нарийсал багатай, холтос нь залуудаа цайвар саарал нимгэн ба нас гүйцсэн үедээ зузаарч барзгардуу саарал нимгэнхэн цайвар саарал хүрэн өнгөтэй. Шилмүүс нь 5-13 см урт, өргөн нь 2 мм, богиноссон найлзуур дээр таван ширхэг багц болон ургадаг.
Ургах орчин: Сибирь хуш сүүдэрлэлтийг харьцангуй сайн даадаг хөрсний үржил шим, чийг шаардах байдлаараа дунд зэрэг, агаарын -400 С хэмийг тэсвэрлэдэг. Тархалт, талбай: Сибирь хуш нь Хэнтийн нурууны баруун, төв, зүүн хэсэг, Хангайн нуруу, Бүрэнгийн нуруу, Хөвсгөлийн нуруу орчмын уулсаар тохиолдоно. Хэнтийн нурууны 2000-2350 м өндөрт хушин ой хамгийн их тархацтай. | |
Хуш зонхилсон ой байгалийн ойн талбайн 5,6%, нөөцийн 9,2%-ийг эзэлнэ. |
Sunday, June 9, 2013
Сибирь хуш
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment