Thursday, June 6, 2013

Би ой судлаач

Сүрэг бугын бэлчих нарлаг нэгэн чөлөөнд

Сүрлэг хангайн энгэр нарсан төглийн тэхий бий

Сүүдрийг нь түшин зогсож бугын дууг чагнавал

Мөнхийн насыг хайрлана гэх шиг буурал нарс эгнэн бий

Товлон авсан мэргэжлээрээ бусдад гайхуулахын тулд

Түнэр ногоон ойд сэтгэлээ ханатал аялах гэж

Тоншуулийн чимээ шувуудын жиргээг сонсох гэж

Түмэн олон мэргэжлээс ой судлалыг сонгосон.

Ц.Батгэрэл

No comments:

Post a Comment