Thursday, June 28, 2012

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА Евро 2012-ын хагас шигшээгийн Португал-Испанийн тоглолт урьд шөнө боллоо. Иберийн хойгийн дэрби 35 дахь тулаан энэ байсан бөгөөд дэлхийн шилдэг тоглогчдын өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Гэвч үндсэн цагт аль аль багаас гоол хийх тоглогч гарсангүй. Нэмэлт цаг сунгаад ч багууд хүч тэнцсэнээр энэ удаагийн Европын аваргын 2 дахь торгуулийн цохилт гарсан юм. 11 метрийн цэг дээрээс хувь заяагаа шийдсэн энэ тулаанд Испаничууд илүүрхсэн. Португалийн Жоао Моутиньо, Бруно Алвеш нар цохилтоо алдсанаар 4:2-оор Испаничууд хожиж ээлжит удаагаа аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. 2008 онд тэд Германтай аваргын төлөө тоглож, европын аварга болж байсан билээ.

No comments:

Post a Comment