Monday, June 25, 2012

Галт сум

Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу 1931 онд Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд Архангай аймгаас Хөвсгөл аймагт шилжиж, 1956 онд татан буугдаж зэргэлдээх Чандмань сумтай нэгдэж, 1959 онд дахин салж Галт сум нэртэй болсон байна. 1963 онд Хөрш Зүрх сумыг Галт сумтай нэгтгэн нэг сум болгожээ. Галт сумын төв Идэр нь аймгийн төв Мөрөнгөөс өмнө зүгт 168 км, нийслэл Улаанбаатараас 837 км зайд оршино. Сумын нутаг дэвсгэр нь 359.6 мянган га бөгөөд өндөр уул нуруу, өргөн гол мөрөн олонтой. 300 аад жилийн тэртээгээс нутгийн хүмүүс элдэв өвчин эмгэгээ анаагахад салбартын халуун рашааныг ашигласаар иржээ. Нутгийн өмнөд хэсгийн уулс ой мод ан амьтан араатан жигүүртнээр баялаг юм. Төрөл бүрийн өнгөт чулуу, улаан зос, цагаан, шар, ногоон өнгийн шороон будаг, усан болор, хар тугалаг, төмрийн хүдэр, жонш зэрэг байгалийн баялаг ихтэй.

No comments:

Post a Comment