Thursday, August 30, 2012
Tuesday, August 28, 2012
Хятадуудын гайхуулаад байгаа 22 метр өндөр Чингисийг монгол залуу урлажээ
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр БНХАУ-ын Сун Юань хотод сүндэрлэж байгаа
дэлхийг захирч явсан Эзэн богд Чингис хааны маань гэрэлт сүрлэг хөшөө
нээлтээ хийхэд тун ойрхон болоод байна. Энэхүү хөшөөг Монгол улсын залуу
барималч А.Очир гэх залуу эх загварыг нь гаргаж барьсан талаар хэн ч үл
мэднэ. Тэрбээр Засгийн газрын ордны өмнөх Чингис хаан, Чингүнжавын 300
жилийн ойд зориулан Хөвсгөл аймагт босгосон хөшөө, мөн Булган аймагт
хоёр сарын өмнө нээлтээ хийсэн Цогт хунтайжийн хөшөөг тус тус барьсан
байна. Монгол улсад түүхэн дурсгалт, нэр алдартай хүмүүсийг үр хойч
үедээ дархлан үлдээх, түүх өв соёлоо мөнхлөх зорилго бүхий олон арван
хөшөө дурсгалуудыг босгож байгааг анхааралтай ажиглаж байсан өмнөд
хөршийн Соёлын газрын мэргэжилтнүүд залуу уран бүтээлчид өөрийн нутагтаа
22 метр өндөр Эзэн богд Чингис хааныг сүндэрлүүлэх санал тавьсан гэдэг.
Хятадын нутагт Чингис хаантай холбоотой гэгдэн түүхэнд тэмдэглэгдсэн бүх л газар, дов жалга, чулууг хүртэл өөрийн болгон дэлхийд алдаршуулахын тулд сүүлийн таван жилийн дотор хүчирхэг бодлого явуулж буйн гол илрэл нь 22 метр өндөр Чингис хааны сүрлэг хөшөө бүхий цогцолбор болж байна. Манай улсын түүхэн дурсгал, соёлын бодлогыг хуулбарлан давж гарах зорилгоор манай авьяаслаг уран бүтээлчдийг өндөр үнээр хөлслөх эсвэл Барууны Холливудын соёл, урлагийн загвараар дэлхийн түүхэнд одоогийн Монголыг бүдгэрүүлэх зорилго агуулж байна хэмээн зарим эх сурвалжууд үүнийг дүгнэж байна. Ямартаа ч Чингис хаан, нийт Монгол угсаатны төвийг Ордост төвлөрүүлэх гэсэн өмнөд хөршийн бодлого эрчимжиж байгааг дэлхий анхааралтай ажиглаж байгаа биз ээ.
Д.Базар (www.wikimon.mn)

Monday, August 27, 2012
Thursday, August 23, 2012
Эль Класикод Барсэлона ялалт байгууллаа…
Үүрийн 04:30-с явагдсан Испаний супер цомын эхний тулаан Реал Мадрид
болон Барсэлона клубүүдын хооронд Камп Ноу цэнгэлдэхэд явагдаж талбайн
эзэд 3:2-н харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолт хоёр багийн хувьд
бүх цаг үеийн 220 дахь тулаан байсан бөгөөд Каталончууд 86 удаа, Мадрид
87 удаа тус тус хожоод байсан билээ.
Бид энэ өдөр талбайн эздээс Вийяа болон шинэ цэрэг А.Сонгыг харсангүй.
Пуйоль, Цеск, Альба нар тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн бол Реал
Мадридаас Игуайн, Ди Мариа, Марсело нарыг гараанд гаргасангүй.
Тоглолтын эхний хагас үнэхээр нам жим өнгөрсөн. Гэхдээ Барса эхний
хагасын байдлаар 76%-тай бөмбөг эзэмшиж санаачлагыг гартаа илүү атгаж
байв. Харин дараагийн үед аль аль нь гоолоор буудаж эхэлсэн.
Булангаас ирсэн Өзилын дамжуулалтыг К.Роналдо мөргөн гоолдож тооны
харьцааг нээсэн ч ердөө ганцхан минутын дараа хариу довтолгооноор Педро
гоолдож Реалын баярыг үгүй хийсэн. Үүний дараа 70 дахь минутад Л.Мэсси
торгуулын цохилтоор тоог холдуулж, улмаар 77 дахь минутад Шави гоолдон
тоог 3:1-н харьцаатай болгосон.
Гэхдээ үндсэн цаг дуусахаас ердөө 5-хан минутын өмнө В.Валдез бөмбөг
хүлээн авахдаа үнэхээр болчимгүй алдаа гаргаж Ди Мариад бэлэн гоолын
дамжуулалт өгсөн гэхэд хэлсдэхгүй. Ийнхүү тоглолт 3:2-н харьцаатай
өндөрлөж 7 хоногийн дараа Сантьяго Бернабеуд болох тоглолт бүхнийг
шийднэ. Мөн тус тоглолтонд Мэсси гоолдож Эль Класикод хамгийн их буюу
Сезар Родригезын адил 14 гоолдсон куле болсон юм.
Статистик үр дүн:
Бөмбөг эзмшилт: Барсэлона 65%, Реал Мадрид 35%
Хаалга чиглэсэн цохилт: Барсэлона 16(6), Реал Мадрид 6(2)
Булангын цохилт: Барсэлона 7, Реал Мадрид 7
Алдаа: Барсэлона 13, Реал Мадрид 12
Отон тоглолт: Барсэлона 4, Реал Мадрид 2
Wednesday, August 22, 2012
Tuesday, August 21, 2012
Monday, August 20, 2012
Wednesday, August 1, 2012
Олимпын хүрэл медальт С.Ням-Очир 6-нд эх орондоо ирнэ
Лондонгийн
олимпын
гурав дахь өдөр буюу жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг-д ОУХМ
Сайнжаргалын
Ням-Очир олимпийн анхны медалийг хүртсэн билээ. Өнөөдөр -78кг-д
С.Ням-Очирын сүйт
бүсгүй Пүрэвжаргалын Лхамдэгд, -100кг-д Бээжингийн олимпын аварга
Найдангийн Түвшинбаяр
нар Лондонгийн татамид зодоглож медалийн тоогоо нэмэх биз ээ. Жүдочдын
тэмцээн маргааш
дуусгавар болж наймдугаар сарын 6-нд эх орондоо ирэх юм байна.
Эх сурвалж Assa.mn
Эх сурвалж Assa.mn
Чөлөөтийнхөн олимпийг зорилоо
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн
тамирчидөчигдөр өглөө эх орноосоо Лондоны зүг хүлгийн жолоо заллаа.
Олимпийн тамирчидтай дасгалжуулагч, эмч, шүүгчдийн зөвлөлийн дарга
нарын баг хамт явжээ. Дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах
дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат дасгалжуулагч,
гавьяат тамирчин З.Дүвчин нар явсан юм.Эрэгтэйчүүдийн долоон жингээс
дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаар
оролцохоор болсон чөлөөтийн тамирчид Болгарт очиж, тэнд бэлтгэлээ
үргэлжлүүлэх бөгөөд цагийн зөрүүгээ гаргах боломжтой болж байгаа юм.
Энэ сарын 5-ны өдөр Болгараас Лондон хотыг зорих юм байна.
Өмнө нь мөн Болгарт очиж, нэг сар гаруй хугацаанд бэлтгэл базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар наймдугаар сарын 8-нд олимпийн дэвжээнд зодоглоно.
Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн 8-нд ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаанаар эхлэх бол эрчүүдийн өрсөлдөөн 10-наас эхлэх юм. Харин сугалаа наймдугаар сарын 6-нд тодрох ажээ.
Чөлөөтийн тамирчдын олимпийн наадамд барилдах хуваарь:
VIII.8-нд:
Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
С.Батцэцэг /эмэгтэй, 63 кг/
VIII.9-нд:
С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/
VIII.10-нд:
Б.Наранбаатар /эрэгтэй, 55 кг/
П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/
VIII.11-нд:
О.Үйтүмэн /эрэгтэй, 84 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/
Э.Сувд
Амжилт хүсье

Subscribe to:
Posts (Atom)