Wednesday, August 1, 2012

Чөлөөтийнхөн олимпийг зорилоо

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидөчигдөр өглөө эх орноосоо Лондоны зүг хүлгийн жолоо заллаа. Олимпийн тамирчидтай дасгалжуулагч, эмч, шүүгчдийн зөвлөлийн дарга нарын баг хамт явжээ.  Дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат  дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин нар явсан юм.Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаар оролцохоор болсон чөлөөтийн тамирчид Болгарт очиж, тэнд бэлтгэлээ үргэлжлүүлэх бөгөөд цагийн зөрүүгээ гаргах боломжтой болж байгаа юм.  Энэ сарын 5-ны өдөр  Болгараас Лондон хотыг зорих  юм байна.
Өмнө нь мөн Болгарт очиж, нэг сар гаруй хугацаанд бэлтгэл базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар наймдугаар сарын 8-нд олимпийн дэвжээнд зодоглоно.
Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн 8-нд ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаанаар эхлэх бол эрчүүдийн өрсөлдөөн 10-наас эхлэх юм. Харин сугалаа наймдугаар сарын 6-нд тодрох ажээ.
Чөлөөтийн тамирчдын олимпийн наадамд барилдах хуваарь:
VIII.8-нд:
Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
С.Батцэцэг /эмэгтэй, 63 кг/
VIII.9-нд:
С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/
VIII.10-нд:
Б.Наранбаатар /эрэгтэй, 55 кг/
П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/
VIII.11-нд:
О.Үйтүмэн /эрэгтэй, 84 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/
Э.Сувд
Амжилт хүсье
 

No comments:

Post a Comment