Thursday, June 28, 2012

3310

3310 дугарахад
 Гунчин гурав, арван чих сортолзоно
 3310-аараа ярихад
 Гучин гурав, арван нүд шоолно

 Тиймээ би 3310 барьдаг оюутан залуу
Тэглээ гээд юугаар ч дутаагүй оюунтан хүмүүн
Домог болсон ч бай, түүнийгээ би дуулна
Доог болсон ч хамаагүй, түүгээрээ би гоёно

 Зарим хүмүүс утсаа гээчихлээ хэмээн
Зовлонд унан, гаслаж явах нь ч бий
Харин би алдахаас айдаггүй
 Хаа ч явсан гээхээс эмээдэггүй
 Халаасанд гар орлоо л гэнэ

 Хуйлгач харин утсыг минь тэмтрээд
 Нэрээ бодож шуналаа татдаг
 Нэрлэхэж ямбархан атгаа сулладаг
 Хөөрхий... тэр минь гялааж гялтайх нүүргүй ч гэсэн

Холын хаана ч сүлжээ нь гозойдог
 Хөх андыгаа харах бүрийд Хайр минь хүрч, халамжаа хүртээдэг...
 Элдэв долоон функц, ерэн хэдэн долгионгүй болохоор
Эрүүл мэндэд тустай нь үнэн Эрхлэж тоглон нааддаггүй болохоор

Элээх цагийг гамнадаг нь үнэн Хаяа нэг снек уралдаж
Хавьд аваагүй рекордоо тогтооно
Бут үсрэх өндрөөс унасан ч
 Бузгай чанартайгаа өөрөө тогтооно Өнгө шилж, мөнгө тоолох

 Өлөн нүд тоос арчих
 Өөнтөгч зан сэтгэл арчих
Өөдгүй муу нөхдийн дэргэд 3310 чи минь
 Гуйвалтгүй сайн найз минь юм Гутаж дутсан гуйранчийн дэргэд

 Түүнээс илүү нөхөр юм
 Эд материал хэрэв мөн чанарыг таниулдаг гэвэл
3310 барьсан би, хулгайчаас дор амьтан байхнээ
Эрхт төрийг толгойлж, ардын мөнгийг луйвардсан

Гучин гурван жийптэй нөхөд бүхний дээд бурхан болохнээ
 Гэвч... тийм биш юм Гадаад хэлбэртээ бус
 Дотоод агуулагадаа байдаг нь
Үнэн чанартаа бид ухамсраараа гоёдог
Үзэгдэлд биш өөртөө итгэдэг
 Газарт булагдах бус тэнгэрт цойлох
 Гайхам нэгэн оршихуй юм...

 А.Төгөлдөр. 2011.11.27

No comments:

Post a Comment