Wednesday, June 27, 2012
К.Роналдо: Хамгийн сүүлийн цохилт хийхийг би өөрөө зөвшөөрсөн...
Хэдхэн цагийн өмнө Европын аварга шалгаруулах тэмцээний финалд тоглох эхний багийн нэр тодорсон билээ. Испани болон Португалын шигшээ багуудын тоглолт үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүй 0:0-р тэнцсэнээр торгуулын цохилтоор ялагчаа тодруулсан.
Португалаас Моутинью болон Алвес нар цохилтоо алдаж Испаний 5 дахь цохилтийг Фабрегас амжилттай гүйцэтгэснээр 4:2-н харьцаатай Испани хожсон билээ. Тийм учраас Португалын багийн ахлагч К.Роналдод 5 дахь цохилтийг хийх боломж олдоогүй юм.
“Би 5 дахь цохилтийг гүйцэтгэх ёстой байсан ч бид 2-г алдлаа. Торгуулын цохилт гүйцэтгэх мөч ирэхэд дасгалжуулагч надаас ганц л зүйл асуусан. Тэр надаас 5 дахь цохилтийг цохих уу гэж асуухад би зөвшөөрсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
“Заримдаа би хамгийн эхэнд эсвэл 2-рт болон 3-рт цохидог. Харин энэ удаад хамгийн сүүлд цохихийг зөвшөөрсөн. Би Испанийг энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэж бодож байна. Учир нь маш олон найзууд маань тэнд байгаа бөгөөд тэднийг маш хүнд финал хүлээж байгаа”
“Реал Мадридын тоглогчдын эсрэг тоглоход амаргүй байлаа. Хэдий бид найзууд ч талбай дээр бол үгүй”
Тэдний хувьд Евро 2012 энэ хүрээд өндөрлөж байгаа бөгөөд өөрсдийн багаа Евро 2012-т сайн оролцсон гэдгийгдурьджээ.
“Надад маш хэцүү байна. Хасагдах шатны тоглолтонд эцсийн мөчид торгуулын цохилтоор хожидоно гэдэг үнэхээр сэтгэл өвтгөм зүйл. Гэхдээ энэ бол яг сугалаа шиг, аль азтай нь хождог”
“Миний бодлоор бид энэ тэмцээнд сайн тоглолтыг үзүүлж чадсан. Бид Европын шилдэг 4 багийн нэгт багтаж чадсан. Финалын тоглолтонд шалгарах боломж байсан ч бид азгүй байлаа. Бид энэ хүртэл хийсэн зүйлээрээ бахархах ёстой. Би чадах бүхнээ зориулсан ч сэтгэл хангалуун бус байна. Шигшээ тоглолтонд шалгарахад бидэнд үнэхээр аз дутлаа” гэжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment