Friday, June 7, 2013

Дэлхийн хамгийн аварга хүүхдийн араг яс 140 жилийн турш анагаахын музейд аав,ээжтэйгээ байдаг

Дэлхийн хамгийн өргөн үтрээтэй эмэгтэй хэмээх титмийг Шотландын Анна Свен зүүдэг. 1846-1888 оны хооронд амьдарч байсан түүний үтрээний өргөн 48 см аж. Анна төрөхдөө хэвийн өсөлттэй, жирийн л охин байсан боловч удалгүй маш хурдтайгаар өсч эхэлсэн байна. Ингээд 19 нас хүрэхдээ 237 см өндөр болсон байлаа.

Тэрээр үлэмж биеэ ашиглан мөнгө олохоор шийдэж, нэгэн шоу үзүүлбэрийн хамтлагт орж, дэлхийгээр хэрэн тэнэх болжээ. Ингэж аялж явахдаа Анна 201 см өндөр нуруутай, ахмад Мартин Бейтстэй учирч, улмаар дурласан байна. Тэд 1872 онд гэрлэснээр дэлхийн хамгийн өндөр гэр бүлийн хос гэсэн нэрийг олжээ. Тэд өөрсдөдөө тохируулан байшин барьж, аварга том тавилгуудаар дүүргэсэн гэдэг. Жишээ нь тэдний ор л гэхэд 3,5 метр урттай. 1879 оны зургадугаар сарын 18-нд Анна нарт ертөнцийн түүхэн дэх хамгийн үлэмж биетэй буюу бараг 12 кг жинтэй, 86 см урттай хүүхэд төрүүлсэн байна. Мэдээж ийм аварга хүүхэд төрүүлэхэд хүнд байсан нь ойлгомжтой.

Харамсалтай нь хүүхэд амьдарсангүй. Түүний араг яс одоо эцэг эхийн араг яснуудын хамтаар Кливлендын анагаах ухааны музейд хадгалагдаж байдаг аж. Хүүхдийн биеийн хамгийн том хэсэг нь 48 см диаметртэй гавлын яс байлаа. Тэгэхээр эхийнх нь үтрээ багаар бодоход 15 см-ээс дээш байж л ийм том толгойтой хүүхдийг төрүүлж чадах аж. Харин жирийн эмэгтэйн үтрээ төрөх үедээ 10 см хүрч өргөсдөг байна.

Эх сурвалж: chuhal.mn

No comments:

Post a Comment