Sunday, June 9, 2013

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ё. НАРАНЦЭЦЭГ /ТОСОНЦЭНГЭЛ/

Аймгийн хурц арслан Ё. Наранцэцэг нь 1944 оны тахиа жилд Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг “Талын ус” хэмээх газар Д. Ёндон зааны ууган хүү болон мэндэлжээ. Багаасаа бусад Монгол хүүхдүүдийн адилаар хонь малд явж, ээж, аавдаа туслан үеийн хүүхдүүдтэйгээ барилдан тоглож өсчээ.

1960 онд 16 настайдаа нийслэл Улаанбаатар хотод цагдаагийн сургуульд элсэн, суралцаж төгсөөд Дархан хотын цагдаагийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах болсон байна. Тэрээр Дархан хотод зохиогддог байсан заал, танхимын барилдаануудад тогтмол барилдаж, амжилт нь ахисаар түрүүлдэг, үзүүрлэдг болжээ.

1967 онд болсон бүх ард түмний спартикадын үндэсний бөхийн барилдаанд төвийн бүсээс шалгарсан шилдэг 16 бөхтэй тойргоор барилдан 2-р байр эзэлж “аймгийн заан” цол хүртжээ. Тус барилдаанд Өмнөговь аймгийн харъяат Монгол улсын хүчит арслан Г. Дэмүүл түрүүлж 3-р байрт улсын арслан Ө. Эрдэнэ-Очир, 4-р байрт Улсын начин Дашдаваа нар орж байсан байна. Тэр жилдээ улсын баяр наадамд анх удаа зодоглон гурав даваад Дархан аварга Ж. Мөнхбатад амлуулан өвдөг шороодсон бол дараа жилд нь 1968 оны улсын их баяр наадамд дахин барилдаж дөрөв даваад тавын даваанд мөн л дархан аварга Ж. Мөнхбатад амлуулааад өвдөг шорооджээ. Тэр үе бол Мөөеө аваргын ид сайн барилдаж байсан үе юм. 1969-1971 онуудад улсын баяр наадмаар Дархан хотод барилдан гурван жил дараалан үзүүрлэж, 1967 онд авч байсан “аймгийн заан” цолоо гурвантаа баталжээ. 1973, 1974 оны наадмаар Дархан хотдоо зодоглон барилдаад дараалан хоёр удаа түрүүлж “аймгийн хурц арслан” цол хүртжээ.
Ё. Наранцэцэг арслан ид барилдаж байх үедээ 182 см өндөртэй, 102 кг жинтэй байжээ. Тэрээр хав барьцнаас ихэвчлэн мордох, хавирах, шахаж татах мэхүүдийг даацтай сайхан хийж барилддаг дархан мэхтэй хурц арслан байв.

Тэрээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Ж. Хишигсүрэнтэй гэр бүл болж долоон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд гавьяаныхаа амралтанд гарснаас хойш Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд мал маллан “мянгат” малчин болжээ.

Тэрээр мөн Монгол эрийн хийморийг сэргээсэн хурдан морь уях арга ухаанд хүч үзэн “аймгийн алдарт уяач”, “аймгийн аварга малчин” зэрэг цол хүртсэн хөдөлмөрч хүн байжээ. Тэрээр 2009 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч өнөө үед түүний хүү Н. Бүрэнбаатар нь МУ-ын начин, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер цолтой. Зээ хүү Г. Бүрэнбаяр нь аймгийн арслан цол хүртэж нутгийн ард олныхоо магнайг тэнийлгэн баясгаж явна.

Эдүгээ цагт түүний хүү Н. Бүрэнбаатар нь “улсын начин”, том охиноос нь гарсан зээ хүү Бүрэнбаяр нь “аймгийн арслан” цол хүртэж нутгийн ард олныхоо магнайг тэнийлгэн баясгаж яваа билээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн, бөх судлаач Ц. Нямдоржийн “Нутгаа Дуурсгасан Хүчитнүүд” –номноос

ТАНИЛЦ ХӨВСГӨЛИЙН ХҮЧТЭНҮҮД.....

No comments:

Post a Comment