Sunday, June 9, 2013

Сибирь шинэс

Таних шинж: Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 24-26 м дундаж өндөртэй, 26-28 см бүдүүнтэй. Нэг настай найлзуурын холтос цайвар саарал өнгөтэй, нилээд хөгшин найлзуурын холтос саарал-хүрэндүү, хуучирсан ишин дээрх холтос туйлын зузаан, гүнзгий хагаралтай, саарал бараан өнгөтэй. Шилмүүсний урт 13-45 мм, өргөн 1-2 мм, цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр шилмүүс 25-50 ширхэгээр багц үүсгэн гардаг.
Ургах орчин: Сибирь шинэс нь гэрэлсэг, ган, хүйтэнд тэсвэртэй -500 С ба түүнээс дээш хүйтнийг тэсвэрлэдэг тул манай оронд д.т.д 2400-2650 м өндөрт ургадаг.
Тархалт, талбай: Сибирь шинэс манай орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Монгол Алтайн нуруу, Монгол дагуурын нуруунд шинэсэн ойг бүрдүүлэн тархан ургадаг.
Шинэс зонхилсон ой байгалийн ойн талбайн 60,4%, нөөцийн 78,7%-ийг эзэлнэ.





Эх сурвалж: http://forestry.gov.mn

No comments:

Post a Comment