Monday, July 30, 2012
Лондон 2012: Жудо 73кг: Сайнжаргалын Ням-Очир Эх Орондоо анхны медалийг авчирлаа
Хэдхэн хоромын өмнө Лондон 2012 олимпийн татами дээр Нидерландын бөх
Эдмонд Дексийг вазари үнэлгээгээр ялж Олимпийн хүрэл медаль хүртэж Эх
Орондоо анхны медалийг авчирлаа. Ийнхүү тэрээр олимпийн медальтан
боллоо.
С.Ням-Очир эхний барилдаанд Германы бөх Кристофер Воелкыг вазари+юүко үнэлгээгээр, улмаар Украйны Владимар Сороког юүко үнэлгээгээр ялсан бөгөөд дараагийн тойрогт ОХУ-н Мансур Исаевт цэвэр ялагдаж дагах барилдаан хийсэн. Ингээд дагах барилдаанд АНУ-н бөх Николас Делпополог юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө гарч ирсэн.
Ийнхүү тэрээр би медаль авах ёстой юмаа гэдгээ нотлож гол өрсөлдөгчдийн нэг Эдмонд Дексийг ялж Монгол Эх орондоо Лондон 2012-н анхны медалийг авчирлаа.
С.Ням-Очирын энэхүү медаль Монголын спортын түүхэн дэх олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медал болж байна.
Hiimori.mn hiimori_s@yahoo.com

Sunday, July 29, 2012
Чи минь намайг гомдоогоод байвал
Чи минь намайг гомдоогоод байвалЧийг зуусан өвстэй нугадНуугдаж тоглоод олдохгүй хүүхэд шигНулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Тонж сайрын чулуун дундаасТойргорхон тогоруу дэрхйих шигЖигүүртэн амьтны сүнсэнд хувилаадХолын холд нисчихнэ шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Өвс ногооны амраг нь болоодӨлгийтэй хүүхэд шиг өвсний ээж нь болчихно шүүЧамд өгөөгүй тэр их хайраар Өөр нэгнийг ивээх л байх шүү
Боксчидын салхийг амжилтай хагаллаа.
ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.
Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.
Харин Францын боксчны хувьд Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнийг ялж улмаар хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Францын боксчин Германыг буулган авснаар Б.Түвшинбаттай тоглохоор оноолт таарлаа.
Б.Түвшинбатын товч намтараас танилцуулбал : 69 кг –ийн жинд өрсөлдөнө
1987.03.27
Улаанбаатар, Монгол
174 см, 69 кг
1998 оноос боксоор хичээллэж эхэлсэн
Анх удаа Олимпийн наадамд оролцох гэж байна
2007 оны Азийн АШТ –ий мөнгөн медальт
2010 оны Дэлхийн Оюутны АШТ –ий алтан медальт
2011 оны Азийн АШТ –ий хүрэл медальт
Түвшинбатдаа амжилт хүсье

16 настан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2012 оны 7-р сарын 29, Ням гариг, 12:42
"Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай Е Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олимпийн аварга боллоо. Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, Америкийн тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын Ли Суансү нар хүртсэн байна.Анхны допингийн тохиолдол хүндийг өргөлтөөс илэрлээ
2012 оны 7-р сарын 29, Ням гариг, 13:03
“Лондон 2012” зуны олимпийн наадам албан ёсоор эхэлсэнээс хойш анхны допингийн тохиолдол илэрлээ. Албанийн хүндийн өргөлтийн тамирчин Хисен Пулакугаас ( 20) anabole Steroid Stanozolol илэрсэн тухай Бямба гарагт олимпийн комиссоос (IOC) мэдэгдэж түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан байна.
Дэлхийн аваргын 77 кг хүртлэх жингийн зургадугаар байрт шалгарч байсан Албани тамирчины өнгөрсөн Даваа гарагт өгсөн тест нь нэмэх гарсан гэжээ. Ингээд Баасан гарагт Б-тестийг Лондон хот дахь допингийн эсрэг лабораторид өгсөн ба эерэг гарсанаар энэ нь нотлогдсон байна.
Эх сурвалж:Sportnews.mn

Friday, July 27, 2012
Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан.
Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.
Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..
- Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой,
техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм
байна.
... ...
- Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..
- Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа
тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад
ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан
байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун
зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа
бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.
Энэ тугал
Энэ тугал урд нэгэн төрөлдөө
Эх минь байсанд үл эргэлзэнэ
Эрх таньх дүрийг нь харахаар
Идэш болгон зооглохыг ч үл хүснэ...
Эх минь байсанд үл эргэлзэнэ
Эрх таньх дүрийг нь харахаар
Идэш болгон зооглохыг ч үл хүснэ...
Лондон 2012: Хөлбөмбөг: Хэсгийн тоглолтын оноолт болон цагийн хуваарь /Улаанбаатарын цагаар/
Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх Лондон 2012 олимпийн наадамын
хөлбөмбөгийн тэмцээнээр эхлээд байгаа билээ. Эхний тойргийн тоглолтууд
явагдаж өндөрлөөд байгаа ба 7 сарын 28, 29нд 2-р тойрог, 31, 8 сарын
1нд 3-р тойрог явагдаж хэсгийн тоглолт өндөрлөж хэсгээс гарах багууд
шалгарна.
Ингээд хэсгийн тоглолтын оноолтыг танилцуулья. Олимпийн хөлбөмбөгийн тоглолтуудыг Монголын SBN Телевиз шууд дамжуулан хүргэж байгаа билээ.
Эмэгтэй:
07.28нд: 19.00 цаг – F хэсгийн Япон – Швед
21.30 цаг – E хэсгийн Шинэ Зеланд – Бразил
21.45 цаг – F хэсгийн Канад – Ө.Африк
00.00 цаг – G хэсгийн АНУ – Колумб
00.15 цаг – E хэсгийн Их Британи – Камерун
02.45 цаг – G хэсгийн Франц – Хойд Солонгос
07.31нд: 21.30 цаг – F хэсгийн Япон – Ө.Африк
21.30 цаг – F хэсгийн Канад – Швед
00.15 цаг – G хэсгийн АНУ – Хойд Солонгос
00.15 цаг – G хэсгийн Франц – Колумб
02.45 цаг – E хэсгийн Шинэ Зеланд – Камерун
02.45 цаг – E хэсгийн Их Британи – Бразил
Эрэгтэй:
7 сарын 29нд: 19.00 цаг – C хэсгийн Египет – Шинэ Зеланд
21.30 цаг – В хэсгийн Мексик – Габон
22.00 цаг – С хэсгийн Бразил – Белорус
00.00 цаг – А хэсгийн Сенегал – Уругвай
00.00 цаг – D хэсгийн Япон – Морокко
00.15 цаг – В хэсгийн Ө.Солонгос – Швейцар
02.45 цаг – А хэсгийн Их Британи – АНЭмират
02.45 цаг – D хэсгийн Испани – Гондурас
8 сарын 01нд: 21.30 цаг – C хэсгийн Бразил – Шинэ Зеланд
21.30 цаг – В хэсгийн Египет – Белорус
22.00 цаг – С хэсгийн Мексик – Швейцар
00.00 цаг – А хэсгийн Ө.Солонгос – Габон
00.00 цаг – D хэсгийн Япон – Гондурас
00.15 цаг – В хэсгийн Испани – Швейцар
02.45 цаг – А хэсгийн Сенегал – АНЭмират
02.45 цаг – D хэсгийн Их ритани – Уругвай

Thursday, July 26, 2012
Хайр
Wednesday, July 11, 2012
Operation Red Wings
Operation Red Wings
АНУ-н Марин Корпсын бие бүрэлдэхүүн 2005 оны зун Афганистаны Кунар мужид Red Wings цэргийн ажиллагааг удирдан явуулсан. Энэхүү ажиллагаа нь эвслийн хүчинд хохирол учруулж байсан талибанчууд ба тэдний удирдагчдыг олж баривчлах эсвэл устгах зорилготой явагдсан. Ажиллагааг удирдсан Марин Корпсын 3-р хорооны 3 дахь батальоны (3rd Battalion of the 3rd Marine Regiment) тусгай ажиллагааны нэгжүүд нь АНУ-н тэнгисийн цэргийн тусгай буюу US Navy SEAL-үүд болон армийн шөнийн ангууч нисдэг тэрэгчдээс (Night Stalkers) бүрдэж байсан. Золгүй ч гэсэн баатарлагаар төгссөн нэгэн явдал дээрх ажиллагааны тусгай нэгж Navy SEAL-н нэг багт тохиолдсон.
Michael P. Murphy-р ахлуулсан бага офицер (Petty Officer, NCO) Danny Dietz, Matthew Axelson, Marcus Luttrell тэргүүтэй АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгайгийн 4 хүний баг (Navy SEAL team 10) цэргийн тусгай тагнуул (Special Reconaisance) хийхээр Афганистан, Пакистаны хилийн ойролцоо орших Hindu Kush-н уулс руу явсан. Багийн үндсэн даалгавар нь уулын барс гэдэг бүлэг босогчдын удирдагч Ahmad Shah гэх Bin Laden-тай нягт холбоотой ажилладаг тус нутгийн зартай алан хядагчыг олж устгах байсан. Ажиллагаа эхэлснээс 5 өдрийн дараа Marcus Luttrell л ганцаар амьд үлдсэн.
SEAL-үүд дайсны бүс рүү амжилттай нэвтэрсний дараа нутгийн хэдэн хоньчид тэдний нуувчинд санаандгүй хүрч ирсэн. Зэвсэглээгүй этгээдүүдийг тэд яахаа мэдэхгүй байсан ба багийн ахлагч Michael P. Murphy асуудлыг хэрхэн шийдэх талаар гишүүдээс санал асуусан. Dietz санал хэлээгүй харин Axelson хоньчдыг алах хэрэгтэй гэсэн ч Michael P. Murphy болон амьд үлдсэн Marcus Luttrell 2 тавьж явуулах нь зөв гэж үзээд явуулсан.
Хоньчид уулын цаагуур алга болсны дараа төд удалгүй 200 орчим Афган босогчид багийнхантай тулгарсан, SEAL-үүд ч алдаа хийснээ ухаарсан боловч даалгавар аль хэдийн аюулд учирсан.
Босогчид тэдний дээрээс зохион байгуулалт сайтай 3 талт довтолгоо хийсэн ба SEAL-үүд бүслэгдэхгүйн тулд уулын бэлээс уруудан байлдаж байсан. Зогсолтгүй 45 минут байлдсаны дараа Dietz нуувчаа орхин холбоогоор тусламж хүсэхээр задгай талбайд гарч ирсэн ба ингэхдээ буудуулж шархадсан.
Уулын бэлд холбоо нь ажиллахгүй байсан учир дэслэгч Murphy дайсны галын өөдөөс дээшээ өгсөн гар утсаараа тусламж хүссэн ингэх үедээ гэдсэндээ буудуулан хүнд шархадсан ч ажрахгүй байлдсаар л байсан үүний төлөө түүнд ''Эр Зоригын Медаль буюу Medal of Honor'' нэхэж олгогдсон.
Бүслэгдсэн 4 SEAL-үүд 200 орчим босогчидтой бууж өгөлгүй 2 цаг гариу ширүүн тулалдсан ч нэг нэгээрээ унан ганцхан Marcus Luttrell үлдсэн, гэвч удалгүй Luttrell танк эсэргүүцэгч гранатын дэлбэрэлтэнд өртөн уулын ховилруу шидэгдсэн ба тэндээ ухаангүй хэвтэж байсан нь түүнд амьд үлдэх боломжыг олгосон.
Luttrell ухаан ороод ганцаар амьд үлдсэнээ мэдэж босогчдоос нуугдан аврах багийнхан ирэхийг хэсэг хүлээсэн боловч хөл нь хугарч нурууны яс нь гэмтсэн тэрээр усгүй, хүнсгүй удаан тэсэхгүйгээ мэдээд 10 километр газар бүхэл шөнөжингөө мөлхөн байж нэгэн хоньчинтой таарсан. Тэр хүн түүнийг Sabray-Minah тосгонд авчран асарч босогчдоос хамгаалан нууж байсан.
Сонирхолтой нь нэг хоньчин түүнийг аюулд учруулсан бол нөгөө нь харин аварсан.
Тус хоньчин холгүй орших АНУ-н цэргийн нэгэн застав дээр ирж Luttrell амьд болох мэдээг хүргэсэн бөгөөд түүнийг аюулгүй авчрах ажиллагааг дариу эхлүүлсэн. Энэ нь Вьетнамын дайнаас хойших хамгийн том аврах ажиллагаа болсон.
''Always Outnumbered But Never Outgunned'' дайсан биднээс үргэлж олон байна гэхдээ бид хэзээ ч дийлдэхгүй гэсэн хэллэгийн мөн чанарыг үнэхээр харуулж чадсан.
Мөн АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгай Navy SEAL-үүдийн наргиан маягаар хэлдэг ''A Squad Fighting Whole Battalion'' гэдэг хэллэг ч энэ явдлаас эхтэй.

Tuesday, July 10, 2012
Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ
http://mongolianforest.com/index.php Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ
Манай холбооны эрхэм зорилгын томоохон хэсэг нь гадаадын ижил төстэй
байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах юм. Энэ зорилгоо
биелүүлж Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /International Forestry
Students’ Association-IFSA/-д албан ёсоор элсэж ОУ-ын гишүүнчлэлтэй
боллоо. Дараах холбоосоор орж үзнэ үү: http://www.ifsa.net/ member_description.php?ID=227
Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо нь Дэлхийн ойн оюутнууд мэдлэг, соёл,
туршлагаа солилцох зорилготой тив бүрт төлөөлөгчтэй, 40 гаруй орны 69
гишүүн байгууллагатай, ойн чиглэлийн Олон улсын тохоохон байгууллагуудад
төлөөллөө ажиллуулдаг ОУ-ын байгууллага юм.
Бид цаашид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол улсад ойн чиглэлийн сургалт явуулдаг бүх их, дээд сургуулийн
оюутан, тэдгээрийг төгссөн залуучууд, ойн тухай боддог хүмүүсийн
холбоос, хамтран ажиллах гүүр байх бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаа
Монгол оронд ойн чадварлаг боловсон хүчин бий болгоход чиглэгдэж байна.
Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг
МОНГОЛЫН ОЙ СУДЛААЧ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Ирэх 12-ны өдөр гэрлэх гэж байгаа залуу хос Cristiano Ronaldo, Irina Shayk нар
Armani Exchange компанит ажлын үеэр танилцаж, 2010 оны хавраас хойш болзож байгаа нэрт хөл бөмбөгчин Cristiano Ronaldo, загвар өмсөгч Irina Shayk нарын маш олон алдартнуудын очих дуртай Saint-Tropez-д амарч байхдаа папарацциудын дуранд өртсөн зургуудыг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчдийн нэг Португалийн тамирчин залуу, Татар удмын үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй хоёр маш цөөхөн хоногийн дараа, тодруулбал энэ 7-р сарын 12-ны өдөр хуримаа хийхээр бэлтгэж байгаа билээ.
Хөл бөмбөгийн од Cristiano Ronaldo өнгөрөгч 2-р сард Late Show with David Letterman шоуны үеэр супер модель найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. Удахгүй эхнэр нөхөр болох гэж байгаа залуу хосууд ийнхүү амрах үеэрээ Cristiano Ronaldo-гийн хүү Cristiano хүүгээ дагуулан явжээ.
Г.Доржпүрэвийн зээрд хязаалан түрүүллээ
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан
хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл
аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд
магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олны уухайд түрэгдлээ. Харин аман
хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач
Б.Жаргалсайханы хээр хурдаллаа. Хээр үрээ Төв аймгийн Лүн сумын уугуул
Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм. Айргийн гуравт Төв
аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор
үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн
дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Тавантолгой транс" захирал,
аймгийн Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай
аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр тус тус хурдалжээ. Одоо
хурдан морины салбар комисс хуралдаж байна.
Дашрамд сонирхуулахад айргийн таван хязаалангийн хоёрыг нь буюу Д.Баянбатын хонгор, Д.Дагвадоржийн зээрдийг уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулсан юм.
А.МӨНХ
ЭХ СУРВАЛЖ:WWW.TODMAGNAI.MN

ИСПАНИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН 233 ЦОЛ ХҮРТЖЭЭ
КИЕВ. /ИТАР-ТАСС/. Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид янз бүрийн
аварга шалгаруулах тэмцээнээс 233 цол хүртжээ. Урьд шөнө Испанийн баг
ээлжит хожлоо авч, Европын аварга цолоо хамгаалав. Украины нийслэлийн
Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон 2012 оны ЕАШТ-ий шувтаргын шатны
тоглолтод испаничууд 4:0 оноогоор италичуудыг хожлоо.
Дасгалжуулагч Пиренеевийн багийн бүрэлдэхүүнд багтсан 23 тоглогчийн дунд Хави Эрнандес, Андрес Иньеста нарын алдартнууд байв. Тэд янз бүрийн тэмцээнээс 24 цол авчээ. Тухайлбал, "Барселона"-гийн хагас хамгаалагч, 32 настай Хави Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Испанийн зургаан удаагийн аварга, Европын Супер цом, дэлхийн клубын АШТ, ЕАШТ-ий тус бүр хоёр удаагийн аварга, дэлхийн нэг удаагийн аварга, 2000 оны олимпийн наадмын мөнгөн медальтан аж. Иньеста үүнээс дутахгүй бөгөөд Испанийн аваргаар таван удаа шалгарсан гэдгээрээ ялгаатай байна.
Энэ жагсаалтын гуравдугаарт багийн хаалгач Виктор Вальдес 21 цолтой гэсэн амжилтаар оржээ. Дөрөвдүгээрт, "Барселона"-гийн Жерар Пике 20 цолтой гэсэн үзүүлэлтээр орж байна. Мадридын "Реал"-ын хамгийн олон буюу 18 цолтой xаалгач Икер Касильяс жагсаалтын тавдугаарт оржээ.
Тэдний дараагаар Серхио Бускетс /"Барселона"/ - 16 цолтой, Педро Родригес /"Барселона"/ - 16, Хосе Мануэль Рейна /"Ливерпуль", Англи/ - 10, Хаби Алонсо /"Реал"/ - 9, Серхио Рамос /"Реал"/ - 9, Сеск Фабрегас /"Барселона"/ - 9, Хесус Навас /"Севилья"/ - 8, Фернандо Торрес /"Челси", Англи/ - 7, Давид Сильва /"Манчестер сити", Англи/ - 7, Рауль Альбиоль /"Реал"/ - 7, Хуан Мата /"Челси"/ - 7, Альваро Арбелоа /"Реал"/ - 5, Хави Мартинес /"Атлетик"/ - 4, Франсиско Хуанфран /"Реал"/ - 4, Сантьяго Касорла /"Малага"/ - 3, Фернандо Льоренте /"Атлетик"/ - 2, Альваро Негредо /"Севилья/ - 2, Хорди Альба /"Барселона"/ - 1цолтой гэсэн дарааллаар жагссан байна.

ИСПАНИЧУУД 23 САЯ ЕВРО АВЛАА
КИЕВ. /РОЙТЕР/. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
дууссаны дараа оролцсон бүх багийн авсан шагналын хэмжээ тодорхой
болжээ.
Тэмцээний ялагч испаничууд 23 сая еврогоор шагнуулсан бол, мөнгөн медалийн эзэн италичууд 19,5 сая, хагас шигшээд шалгарсан герман, португаличууд тус бүр 16 болон 15 сая евро авсан байна.
Шөвгийн наймд шалгарсан Англи 12,5, Чех 12, Грек болон Франц 11,5 сая евро авсан бол, шөвгийн 16-д шалгарсан Орос болон Хорват 10,5, Дани болон Украин 10, Польш болон Швед 9, Нидерланд болон Ирланд 8 сая еврогоор шагнуулжээ.
ЕАШТ-ий шагналын сан 196 сая евро байв.
МОНЦАМЭ

Subscribe to:
Posts (Atom)