Friday, July 27, 2012

Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан.

Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.

Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..

- Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна.
... ...
- Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..

- Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.

No comments:

Post a Comment