Sunday, July 29, 2012

Анхны допингийн тохиолдол хүндийг өргөлтөөс илэрлээ

2012 оны 7-р сарын 29, Ням гариг, 13:03




“Лондон 2012”  зуны   олимпийн наадам албан ёсоор эхэлсэнээс хойш анхны допингийн тохиолдол илэрлээ. Албанийн хүндийн өргөлтийн тамирчин Хисен Пулакугаас ( 20)   anabole Steroid Stanozolol  илэрсэн тухай Бямба гарагт  олимпийн комиссоос (IOC)  мэдэгдэж түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан байна.

Дэлхийн аваргын 77 кг хүртлэх жингийн зургадугаар байрт шалгарч байсан Албани тамирчины  өнгөрсөн Даваа гарагт өгсөн тест нь нэмэх гарсан гэжээ. Ингээд Баасан гарагт Б-тестийг  Лондон хот дахь допингийн эсрэг лабораторид өгсөн ба эерэг гарсанаар энэ нь нотлогдсон байна.

Эх сурвалж:Sportnews.mn

No comments:

Post a Comment