Tuesday, July 10, 2012

Г.Доржпүрэвийн зээрд хязаалан түрүүллээ

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олны уухайд түрэгдлээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр хурдаллаа. Хээр үрээ Төв аймгийн Лүн сумын уугуул Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм. Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Тавантолгой транс" захирал, аймгийн Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр тус тус хурдалжээ. Одоо хурдан морины салбар комисс хуралдаж байна.

Дашрамд сонирхуулахад айргийн таван хязаалангийн хоёрыг нь буюу Д.Баянбатын хонгор, Д.Дагвадоржийн зээрдийг уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулсан юм.

А.МӨНХ

ЭХ СУРВАЛЖ:WWW.TODMAGNAI.MN

No comments:

Post a Comment