Operation Red Wings
АНУ-н Марин Корпсын бие бүрэлдэхүүн 2005 оны зун Афганистаны Кунар мужид Red Wings цэргийн ажиллагааг удирдан явуулсан. Энэхүү ажиллагаа нь эвслийн хүчинд хохирол учруулж байсан талибанчууд ба тэдний удирдагчдыг олж баривчлах эсвэл устгах зорилготой явагдсан. Ажиллагааг удирдсан Марин Корпсын 3-р хорооны 3 дахь батальоны (3rd Battalion of the 3rd Marine Regiment) тусгай ажиллагааны нэгжүүд нь АНУ-н тэнгисийн цэргийн тусгай буюу US Navy SEAL-үүд болон армийн шөнийн ангууч нисдэг тэрэгчдээс (Night Stalkers) бүрдэж байсан. Золгүй ч гэсэн баатарлагаар төгссөн нэгэн явдал дээрх ажиллагааны тусгай нэгж Navy SEAL-н нэг багт тохиолдсон.
Michael P. Murphy-р ахлуулсан бага офицер (Petty Officer, NCO) Danny Dietz, Matthew Axelson, Marcus Luttrell тэргүүтэй АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгайгийн 4 хүний баг (Navy SEAL team 10) цэргийн тусгай тагнуул (Special Reconaisance) хийхээр Афганистан, Пакистаны хилийн ойролцоо орших Hindu Kush-н уулс руу явсан. Багийн үндсэн даалгавар нь уулын барс гэдэг бүлэг босогчдын удирдагч Ahmad Shah гэх Bin Laden-тай нягт холбоотой ажилладаг тус нутгийн зартай алан хядагчыг олж устгах байсан. Ажиллагаа эхэлснээс 5 өдрийн дараа Marcus Luttrell л ганцаар амьд үлдсэн.
SEAL-үүд дайсны бүс рүү амжилттай нэвтэрсний дараа нутгийн хэдэн хоньчид тэдний нуувчинд санаандгүй хүрч ирсэн. Зэвсэглээгүй этгээдүүдийг тэд яахаа мэдэхгүй байсан ба багийн ахлагч Michael P. Murphy асуудлыг хэрхэн шийдэх талаар гишүүдээс санал асуусан. Dietz санал хэлээгүй харин Axelson хоньчдыг алах хэрэгтэй гэсэн ч Michael P. Murphy болон амьд үлдсэн Marcus Luttrell 2 тавьж явуулах нь зөв гэж үзээд явуулсан.
Хоньчид уулын цаагуур алга болсны дараа төд удалгүй 200 орчим Афган босогчид багийнхантай тулгарсан, SEAL-үүд ч алдаа хийснээ ухаарсан боловч даалгавар аль хэдийн аюулд учирсан.
Босогчид тэдний дээрээс зохион байгуулалт сайтай 3 талт довтолгоо хийсэн ба SEAL-үүд бүслэгдэхгүйн тулд уулын бэлээс уруудан байлдаж байсан. Зогсолтгүй 45 минут байлдсаны дараа Dietz нуувчаа орхин холбоогоор тусламж хүсэхээр задгай талбайд гарч ирсэн ба ингэхдээ буудуулж шархадсан.
Уулын бэлд холбоо нь ажиллахгүй байсан учир дэслэгч Murphy дайсны галын өөдөөс дээшээ өгсөн гар утсаараа тусламж хүссэн ингэх үедээ гэдсэндээ буудуулан хүнд шархадсан ч ажрахгүй байлдсаар л байсан үүний төлөө түүнд ''Эр Зоригын Медаль буюу Medal of Honor'' нэхэж олгогдсон.
Бүслэгдсэн 4 SEAL-үүд 200 орчим босогчидтой бууж өгөлгүй 2 цаг гариу ширүүн тулалдсан ч нэг нэгээрээ унан ганцхан Marcus Luttrell үлдсэн, гэвч удалгүй Luttrell танк эсэргүүцэгч гранатын дэлбэрэлтэнд өртөн уулын ховилруу шидэгдсэн ба тэндээ ухаангүй хэвтэж байсан нь түүнд амьд үлдэх боломжыг олгосон.
Luttrell ухаан ороод ганцаар амьд үлдсэнээ мэдэж босогчдоос нуугдан аврах багийнхан ирэхийг хэсэг хүлээсэн боловч хөл нь хугарч нурууны яс нь гэмтсэн тэрээр усгүй, хүнсгүй удаан тэсэхгүйгээ мэдээд 10 километр газар бүхэл шөнөжингөө мөлхөн байж нэгэн хоньчинтой таарсан. Тэр хүн түүнийг Sabray-Minah тосгонд авчран асарч босогчдоос хамгаалан нууж байсан.
Сонирхолтой нь нэг хоньчин түүнийг аюулд учруулсан бол нөгөө нь харин аварсан.
Тус хоньчин холгүй орших АНУ-н цэргийн нэгэн застав дээр ирж Luttrell амьд болох мэдээг хүргэсэн бөгөөд түүнийг аюулгүй авчрах ажиллагааг дариу эхлүүлсэн. Энэ нь Вьетнамын дайнаас хойших хамгийн том аврах ажиллагаа болсон.
''Always Outnumbered But Never Outgunned'' дайсан биднээс үргэлж олон байна гэхдээ бид хэзээ ч дийлдэхгүй гэсэн хэллэгийн мөн чанарыг үнэхээр харуулж чадсан.
Мөн АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгай Navy SEAL-үүдийн наргиан маягаар хэлдэг ''A Squad Fighting Whole Battalion'' гэдэг хэллэг ч энэ явдлаас эхтэй.
No comments:
Post a Comment