Saturday, June 22, 2013

1 метр кубд 1 ургаа мод

1 метр кубд 1 ургаа мод гэж тооцвол жилд 1 сум 15000 мод, 1 аймгийн 24 сум 360000 мод, сүүлийн 30 жилд л гэхэд 10 сая модыг зөвхөн сумын төвд байгаа байгууллагуудыг халаахад зориулан тайрч шатаасан байна.

Monday, June 10, 2013

Тамхи амьдралын дайсан


Далайд дусал нэмэр



ЧАЦАРГАНА БОЛ БАЙГАЛИЙН АНТИБИОТИК

Монголд ургадаг жимс, хүнсний ногооноос онцолж магтах нэг жимс байна. Тэр бол чацаргана. Орчин цагийн анагаах ухаанд аминдэмийн зоорь хэмээн нэрлээд байгаа энэ жимс хүний биед хэрэгтэй бүх л төрлийн витаминлаг чанарыг өөртөө агуулдаг ажээ.

Тухайлбал, С аминдэм 360 мг, каротин 350 мг, Е аминдэм 165 мг, фолийн хүчил 0.8 мг, В1, В2, Р аминдэмийг агуулдаг байна. Мөн үр жимсний ес хүртэлх хувьд нь биологийн үнэт чанартай тос агуулагддаг аж.

Түүнчлэн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг байна. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд чацарганыг бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар ашиглаж байна.

                                                                                           Эх сурвалж : Agroinfo.mn

Аньс


Манай орны ихэнх нутагт аньс 9-10-р сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий сараар юмуу гараар түүдэг.Тэрээр С витамин маш их хэмжээгээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ. Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.
Элэг устахад боролзгонын шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэх, ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаад дээр нь таг тавьж хөргөн хоолны өмнө 100 г-аар өдөрт 3 удаа уух тухай эмч зөвлөсөн байдаг.
Бөөр өрөвсөх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6-р cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална. Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Эх сурвалж: http://www.agrinfo.mn

Sunday, June 9, 2013

Сибирь гацуур

Таних шинж: Гацуур нь мөнх ногоон барзгар бараан саарал эсвэл үрчгэр хар өнгөтэй, зурвас нарийн ан цавтай холтостой, цаг уурын тааламжтай нөхцөлд 30 м хүрч ургана. Дундаж бүдүүн нь 30-36 см. Шилмүүс нь богинохон хатуу, өргөслөг хурц үзүүртэй дөрвөлжин шугамархуу, шовх хэлбэртэй, дөрвөн талтай, 3 см хүртэл урт, ногоондуу буюу цэнхэр өнгөтэй. Шилмүүс цуваа хэлбэрээр байрлана.
Ургах орчин: Гацуур голдуу хус, улиас, жодоо, шинэс, хушин холимог ойд тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган ойд, ойн бүслүүрийн дээд хэсгээр, харанхуй ам, нураг асга, хавцлын эхээр шинэс, хушин ойн захаар эмжээрлэн зурвас байдлаар тархан ургадаг.
Тархалт, талбай: Цэвэр гацууран ой ховор тохиолдоно. Баруун хойт Хэнтийд гацууран ой нилээд тархацтай. Хөвсгөл орчимд голдуу голын эргээр, Хан-Хөхийд Ханхил-цагийн голын дагуу, Монгол Алтайн нурууны Ховд голын эхэнд шинэсэн ойд холимог байдалтай тархана. Ерөө голын салбар голын хөндийд, чийгтэй үржил шимтэй хөрсөн дээр шинэсэн ойгоос хушин ойруу шилжих зааг дээр бага хэмжээтэй бараг цэвэр гацууран ой үүссэн байдаг.
Гацуур зонхилсон ой байгалийн ойн талбайн 0,2%, нөөцийн 0,3%-ийг эзэлнэ.
Эх сурвалж: http://forestry.gov.mn

Сибирь хуш

hush
Таних шинж: Сибирь Хуш 25 м хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод. Багцалсан хэлбэрээр мөчирлөдөг, гол иш нь бараг цилиндр хэлбэртэй, ишний нарийсал багатай, холтос нь залуудаа цайвар саарал нимгэн ба нас гүйцсэн үедээ зузаарч барзгардуу саарал нимгэнхэн цайвар саарал хүрэн өнгөтэй. Шилмүүс нь 5-13 см урт, өргөн нь 2 мм, богиноссон найлзуур дээр таван ширхэг багц болон ургадаг.

Ургах орчин: Сибирь хуш сүүдэрлэлтийг харьцангуй сайн даадаг хөрсний үржил шим, чийг шаардах байдлаараа дунд зэрэг, агаарын -400 С хэмийг тэсвэрлэдэг.

Тархалт, талбай: Сибирь хуш нь Хэнтийн нурууны баруун, төв, зүүн хэсэг, Хангайн нуруу, Бүрэнгийн нуруу, Хөвсгөлийн нуруу орчмын уулсаар тохиолдоно. Хэнтийн нурууны 2000-2350 м өндөрт хушин ой хамгийн их тархацтай.

Хуш  зонхилсон ой байгалийн ойн талбайн 5,6%, нөөцийн  9,2%-ийг эзэлнэ.

Эгэл нарс

Таних шинж: Нарс дунджаар 20-24 м, ургах орчин сайн нөхцөлд 42 м хүртэл ургадаг, мөнх ногоон мод. Модны иш нь титэм хүртлээ бараг цилиндр хэлбэртэй гоолиг, ишнийхээ дээд хэсгээр улаан улаавтар, улаан шар, доод хэсгээрээ хүрэн саарал, орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь 5-10 см урт, 2мм өргөн, нягт гадаргуутай ногоон өнгөтэй. Нэг нахианаас хоёр шилмүүс багцлан гардаг.
Ургах орчин: Нарс нь ихэнхдээ д.т.д 600-800 м өргөгдсөн тэгш газар эзлэн ургах ба зарим газарт усан хагалбар дагуу уулын д.т.д 1200 м хүртэл өргөгдсөн талбайд эртний томоохон голуудын татам, хаяалагийн хэдэн арван метр хүртэл зузаан элсэн хөрстэй газарт зонхилон ургана.
Тархалт, талбай: Нарс нь Хөвсгөлийн нурууны зүүн тал, Хэнтийн нурууны баруун хойт хэсэг, Дорнод хэнтий, Монгол дагуур, Халх голын эрэг орчимд голын хөндийн элсэнцэр газар, тэгш газар, уулын ам, бага хэмжээний уулын ар өвөрт зонхилон ургана.
Нарс зонхилсон ой байгалийн ойн талбайн 4,1%, нөөцөөн 4,9%-ийг эзэлнэ.

Эх сурвалж: http://forestry.gov.mn

Сибирь шинэс

Таних шинж: Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 24-26 м дундаж өндөртэй, 26-28 см бүдүүнтэй. Нэг настай найлзуурын холтос цайвар саарал өнгөтэй, нилээд хөгшин найлзуурын холтос саарал-хүрэндүү, хуучирсан ишин дээрх холтос туйлын зузаан, гүнзгий хагаралтай, саарал бараан өнгөтэй. Шилмүүсний урт 13-45 мм, өргөн 1-2 мм, цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр шилмүүс 25-50 ширхэгээр багц үүсгэн гардаг.
Ургах орчин: Сибирь шинэс нь гэрэлсэг, ган, хүйтэнд тэсвэртэй -500 С ба түүнээс дээш хүйтнийг тэсвэрлэдэг тул манай оронд д.т.д 2400-2650 м өндөрт ургадаг.
Тархалт, талбай: Сибирь шинэс манай орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Монгол Алтайн нуруу, Монгол дагуурын нуруунд шинэсэн ойг бүрдүүлэн тархан ургадаг.
Шинэс зонхилсон ой байгалийн ойн талбайн 60,4%, нөөцийн 78,7%-ийг эзэлнэ.





Эх сурвалж: http://forestry.gov.mn

Forestry.gov.mn - Ойн газар


Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат аймгийн начин Ц.Бат-Эрдэнэ


Бөхчүүд овогт Цэвэгжавын Бат-Эрдэнэ 1963 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн нутагт төржээ. Өвөг эцэг нь нүцгэн Шагдар гэж их бяртай сайн бөх, содон хүний тухай “Далай Чойнхорын Домогт Эрчүүд” номонд дурьдсан байдаг. Ц. Бат-Эрдэнэ өөрийн сумандаа 1985, 1987, 1994, 1995, 1996 онуудад өвдөг шороодоогүй, мөн Архангайн Жаргалант суманд хоёронтоо босоо үлдсэн байна. Тэрээр Галт сумандаа 6, Архангайн Жаргалант суманд 2 нийт 8 удаа түрүүлж 10 удаа үзүүрлэж 5 удаа шөвгөрсөн байна.

Тэрээр 1988 онд Хөвсгөл аймгийн бүсийн барилдаанд 33 бөхөөс 30 давж аймгийн начин цол хүртсэн. Самбо бөхийн 3-р зэрэгтэй. 1980-аад онд Хөвсгөлд тодорсон гурван Бат-Эрдэнийн нэгэн бөгөөд гар барилдааны мэхэнд онцгой эвсэлтэй. Ямар ч том бөхийг хоёр талдаа төвөггүй мурьдаг, шуундаа тийм их бяртай хүн. Хурд, мэх, бяр тэнцүүхэн бөх бөгөөд үеийнхнээсээ орон нутагтаа “Тасархай” гарч чадсан юм.

Ингэх нь түүний үеийнхэнд хүнд байсан. Нас ухаан ид тэгширсэн аймгийн арслан Базарраднаа, Сумъяа, Ванчигдорж, Жамьян нартай эн чацуу өгч авалцах гэдэг тэр үедээ тоглоом байгаагүй.

Нэгэн удаа аймгийн аварга шалгаруулах барилдаан дээр найзын эрмэг дайчин барилдаанд сэтгэл хөдлөхийн эрхээр ингэж бичиж билээ...

Хоёр талдаа хөнтөрч мурьдаг
Хоёр шуундаа хуурнин шуугидаг
Хав барьцнаас эргүүлж хөмөрдөг
Ханхар ч биш хэрзгэр ч биш
Аймгийн начин Бат-Эрдэнэ
Аархаж явсан бөхийн хийморь
Өрөөлдөж ордог зөв талтай
Өрсөж хийдэг, гялс мэхтэй
Яндашгүй цалгисан, гундашгүй халгисан
Яргай махтай, чаргай булчинтай
Барьц халдаг, халуун гал
Басах аргагүй, түрэмгий хурд аа....


Их тугч Ц. Батбилиг “Аварга гарахын даллага” номноос.....

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ё. НАРАНЦЭЦЭГ /ТОСОНЦЭНГЭЛ/


АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ё. НАРАНЦЭЦЭГ /ТОСОНЦЭНГЭЛ/

Аймгийн хурц арслан Ё. Наранцэцэг нь 1944 оны тахиа жилд Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг “Талын ус” хэмээх газар Д. Ёндон зааны ууган хүү болон мэндэлжээ. Багаасаа бусад Монгол хүүхдүүдийн адилаар хонь малд явж, ээж, аавдаа туслан үеийн хүүхдүүдтэйгээ барилдан тоглож өсчээ.

1960 онд 16 настайдаа нийслэл Улаанбаатар хотод цагдаагийн сургуульд элсэн, суралцаж төгсөөд Дархан хотын цагдаагийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах болсон байна. Тэрээр Дархан хотод зохиогддог байсан заал, танхимын барилдаануудад тогтмол барилдаж, амжилт нь ахисаар түрүүлдэг, үзүүрлэдг болжээ.

Улаанбаатар хотын ногоон байгууламжын хэсгээс



МУИС-Орчмын ногоон байгууламжын хэсгээс



Сибир хуш



Сибир гацуур



Сибир шинэс



Friday, June 7, 2013

Дэлхийн хамгийн аварга хүүхдийн араг яс 140 жилийн турш анагаахын музейд аав,ээжтэйгээ байдаг

Дэлхийн хамгийн өргөн үтрээтэй эмэгтэй хэмээх титмийг Шотландын Анна Свен зүүдэг. 1846-1888 оны хооронд амьдарч байсан түүний үтрээний өргөн 48 см аж. Анна төрөхдөө хэвийн өсөлттэй, жирийн л охин байсан боловч удалгүй маш хурдтайгаар өсч эхэлсэн байна. Ингээд 19 нас хүрэхдээ 237 см өндөр болсон байлаа.

Тэрээр үлэмж биеэ ашиглан мөнгө олохоор шийдэж, нэгэн шоу үзүүлбэрийн хамтлагт орж, дэлхийгээр хэрэн тэнэх болжээ. Ингэж аялж явахдаа Анна 201 см өндөр нуруутай, ахмад Мартин Бейтстэй учирч, улмаар дурласан байна. Тэд 1872 онд гэрлэснээр дэлхийн хамгийн өндөр гэр бүлийн хос гэсэн нэрийг олжээ. Тэд өөрсдөдөө тохируулан байшин барьж, аварга том тавилгуудаар дүүргэсэн гэдэг. Жишээ нь тэдний ор л гэхэд 3,5 метр урттай. 1879 оны зургадугаар сарын 18-нд Анна нарт ертөнцийн түүхэн дэх хамгийн үлэмж биетэй буюу бараг 12 кг жинтэй, 86 см урттай хүүхэд төрүүлсэн байна. Мэдээж ийм аварга хүүхэд төрүүлэхэд хүнд байсан нь ойлгомжтой.

Харамсалтай нь хүүхэд амьдарсангүй. Түүний араг яс одоо эцэг эхийн араг яснуудын хамтаар Кливлендын анагаах ухааны музейд хадгалагдаж байдаг аж. Хүүхдийн биеийн хамгийн том хэсэг нь 48 см диаметртэй гавлын яс байлаа. Тэгэхээр эхийнх нь үтрээ багаар бодоход 15 см-ээс дээш байж л ийм том толгойтой хүүхдийг төрүүлж чадах аж. Харин жирийн эмэгтэйн үтрээ төрөх үедээ 10 см хүрч өргөсдөг байна.

Эх сурвалж: chuhal.mn

Тэвэрт багтахгүй том мод 1 л жижиг үрнээс ургадаг.

Тэвэрт багтахгүй том мод 1 л жижиг үрнээс ургадаг. 
Тэнгэр баганадсан барилга атга шорооноос эхэлдэг. 
Тэртээ холын аялал 1 л алхмаас эхэлдэг

Галт сум

3,600 км²газар нутагтай
5,328 хүноршин суудаг
183,000толгой малтай
Таван багНүхт, Зүрх, Хужирт, Рашаант, Галт
1931 ондИдэр сум байгуулагдсан.
1959 ондГалт нэрээр байгуулагдсан.
Эргэн тойрондооХөвсгөлийн ЖаргалантШинэ-ИдэрТөмөрбулаг, АрхангайнЦэцэрлэгЖаргалантТариат гэсэн зургаан сумтай хаяа залгадаг.






Thursday, June 6, 2013

Хөгжилтэй фото


Цэнхэр дэлхийгээ хайрлая 2009


2009 - îíû 5-ñàðûí 22

2010.05.22 World Biodiversity day


Экологи-Эрдэм клуб 5 жилийн ой 2009 он


World water day2012



FC Barcelona - Neymar: "I hope to leave my mark at Barça"


Хөвсгөл аймгийн "Галт - нэг зүрх" ОЗ-ын холбоо логотой болжээ


Танилц энэ миний андууд


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргын хөшөө сүндэрлэж байна


Ижил тоо юуг өгүүлнэ вэ?


Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг


Монгол бөхийн түүхийн хуудаснаа

Монгол бөхийн түүхийн хуудаснаа "Босоо" хэмээх тодотголтойгоор мөнхөрч үлдсэн цөөхөн хүчтэний нэг болох Засагт Хан аймгийн Эрдэнэдүүргэгч вангийн хошуу буюу одоогоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат, Хотгойдын алдарт бөх Сосорын Шагдарын өргөсөн чулуу

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян айлын гэрийн эзэн Түвшин гэгч түүнд нэрмэл монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж: "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр доромжилсонд, Шагдар: "Аа тиймүү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат хүчит бөхчүүд

         
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Аймгийн арслан Л.Нямбаяр


Гиннессийн амжилт тогтоосон Цацралын үзүүлбэр

Унгарын циркт үзүүлбэр үзүүлдэг монгол бүсгүй Гиннесийн дээд амжилтын эзэн болсон билээ. Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт өнгөрсөн сарын 9-нд Уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн хугацааг хоёр минут 34 секунд болгон шинэчилж “Гиннес”-ийн номонд бичигджээ.

Би ой судлаач

Сүрэг бугын бэлчих нарлаг нэгэн чөлөөнд

Сүрлэг хангайн энгэр нарсан төглийн тэхий бий

Сүүдрийг нь түшин зогсож бугын дууг чагнавал

Мөнхийн насыг хайрлана гэх шиг буурал нарс эгнэн бий

Товлон авсан мэргэжлээрээ бусдад гайхуулахын тулд

Түнэр ногоон ойд сэтгэлээ ханатал аялах гэж

Тоншуулийн чимээ шувуудын жиргээг сонсох гэж

Түмэн олон мэргэжлээс ой судлалыг сонгосон.

Ц.Батгэрэл

Сонирхолтой шийдэл