Sunday, September 16, 2012

Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан илгээх захидал

“Дэлхий бөөрөнхий, тиймээс эргэдэг юм” хэмээн хэлснийхээ төлөө буруутгагдаж байсан Галилео Галилейн үеэс хойш өнөөдрийг хүртэл дэлхий ертөнц нарийн судлагдаж, улмаар хүний нийгмийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр даяаршил явагдаж, энэ ертөнцийн өнцөг булан, улс үндэстэн бүрт амьдарч буй хүн бүхэн дэлхий хэмээх нэгэн гэрт, байгалийн хуулийн дор дасан зохицож амьдардаг гэдгийг бүрэн баталсан бөгөөд дэлхийн иргэн болохынхоо хувьд хүн төрөлхтөн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцөө хайрлан хамгаалахын төлөө мэдлэг, боловсролоо чиглүүлж ажиллах ёстойг ч ухамсарлах боллоо. Хүн төрөлхтний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт, түүний үзүүлж буй сөрөг нөлөөлөл, ирээдүйд учирч болох экологийн их сүйрлийн асуудал гэдэг нь тодорхой болоод байна.

Tuesday, September 4, 2012

Сүрэнхорын хээ


 

Сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугуй цуутайхан “амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.

Tuesday, August 28, 2012

Хятадуудын гайхуулаад байгаа 22 метр өндөр Чингисийг монгол залуу урлажээ

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр БНХАУ-ын Сун Юань хотод сүндэрлэж байгаа дэлхийг захирч явсан Эзэн богд Чингис хааны маань гэрэлт сүрлэг хөшөө нээлтээ хийхэд тун ойрхон болоод байна. Энэхүү хөшөөг Монгол улсын залуу барималч А.Очир гэх залуу эх загварыг нь гаргаж барьсан талаар хэн ч үл мэднэ. Тэрбээр Засгийн газрын ордны өмнөх Чингис хаан, Чингүнжавын 300 жилийн ойд зориулан Хөвсгөл аймагт босгосон хөшөө, мөн Булган аймагт хоёр сарын өмнө нээлтээ хийсэн Цогт хунтайжийн хөшөөг тус тус барьсан байна. Монгол улсад түүхэн дурсгалт, нэр алдартай хүмүүсийг үр хойч үедээ дархлан үлдээх, түүх өв соёлоо мөнхлөх зорилго бүхий олон арван хөшөө дурсгалуудыг босгож байгааг анхааралтай ажиглаж байсан өмнөд хөршийн Соёлын газрын мэргэжилтнүүд залуу уран бүтээлчид өөрийн нутагтаа 22 метр өндөр Эзэн богд Чингис хааныг сүндэрлүүлэх санал тавьсан гэдэг.

Хятадын нутагт Чингис хаантай холбоотой гэгдэн түүхэнд тэмдэглэгдсэн бүх л газар, дов жалга, чулууг хүртэл өөрийн болгон дэлхийд алдаршуулахын тулд сүүлийн таван жилийн дотор хүчирхэг бодлого явуулж буйн гол илрэл нь 22 метр өндөр Чингис хааны сүрлэг хөшөө бүхий цогцолбор болж байна. Манай улсын түүхэн дурсгал, соёлын бодлогыг хуулбарлан давж гарах зорилгоор манай авьяаслаг уран бүтээлчдийг өндөр үнээр хөлслөх эсвэл Барууны Холливудын соёл, урлагийн загвараар дэлхийн түүхэнд одоогийн Монголыг бүдгэрүүлэх зорилго агуулж байна хэмээн зарим эх сурвалжууд үүнийг дүгнэж байна. Ямартаа ч Чингис хаан, нийт Монгол угсаатны төвийг Ордост төвлөрүүлэх гэсэн өмнөд хөршийн бодлого эрчимжиж байгааг дэлхий анхааралтай ажиглаж байгаа биз ээ.
Д.Базар (www.wikimon.mn)
 

 

Хайр гэж ер нь юу юм бол


Бас болноо болно


Үүнийг л үл хүснэ


Thursday, August 23, 2012

Эль Класикод Барсэлона ялалт байгууллаа…

Үүрийн 04:30-с явагдсан Испаний супер цомын эхний тулаан Реал Мадрид болон Барсэлона клубүүдын хооронд Камп Ноу цэнгэлдэхэд явагдаж талбайн эзэд 3:2-н харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолт хоёр багийн хувьд бүх цаг үеийн 220 дахь тулаан байсан бөгөөд Каталончууд 86 удаа, Мадрид 87 удаа тус тус хожоод байсан билээ.
Бид энэ өдөр талбайн эздээс Вийяа болон шинэ цэрэг А.Сонгыг харсангүй. Пуйоль, Цеск, Альба нар тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн бол Реал Мадридаас Игуайн, Ди Мариа, Марсело нарыг гараанд гаргасангүй.
Тоглолтын эхний хагас үнэхээр нам жим өнгөрсөн. Гэхдээ Барса эхний хагасын байдлаар 76%-тай бөмбөг эзэмшиж санаачлагыг гартаа илүү атгаж байв. Харин дараагийн үед аль аль нь гоолоор буудаж эхэлсэн.
Булангаас ирсэн Өзилын дамжуулалтыг К.Роналдо мөргөн гоолдож тооны харьцааг нээсэн ч ердөө ганцхан минутын дараа хариу довтолгооноор Педро гоолдож Реалын баярыг үгүй хийсэн. Үүний дараа 70 дахь минутад Л.Мэсси торгуулын цохилтоор тоог холдуулж, улмаар 77 дахь минутад Шави гоолдон тоог 3:1-н харьцаатай болгосон.
Гэхдээ үндсэн цаг дуусахаас ердөө 5-хан минутын өмнө В.Валдез бөмбөг хүлээн авахдаа үнэхээр болчимгүй алдаа гаргаж Ди Мариад бэлэн гоолын дамжуулалт өгсөн гэхэд хэлсдэхгүй. Ийнхүү тоглолт 3:2-н харьцаатай өндөрлөж 7 хоногийн дараа Сантьяго Бернабеуд болох тоглолт бүхнийг шийднэ. Мөн тус тоглолтонд Мэсси гоолдож Эль Класикод хамгийн их буюу Сезар Родригезын адил 14 гоолдсон куле болсон юм.
Статистик үр дүн:
Бөмбөг эзмшилт: Барсэлона 65%, Реал Мадрид 35%
Хаалга чиглэсэн цохилт: Барсэлона 16(6), Реал Мадрид 6(2)
Булангын цохилт: Барсэлона 7, Реал Мадрид 7
Алдаа: Барсэлона 13, Реал Мадрид 12
Отон тоглолт: Барсэлона 4, Реал Мадрид 2

Wednesday, August 1, 2012

Олимпын хүрэл медальт С.Ням-Очир 6-нд эх орондоо ирнэ

Лондонгийн олимпын гурав дахь өдөр буюу жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг-д ОУХМ Сайнжаргалын Ням-Очир олимпийн анхны медалийг хүртсэн билээ. Өнөөдөр -78кг-д С.Ням-Очирын сүйт бүсгүй Пүрэвжаргалын Лхамдэгд, -100кг-д Бээжингийн олимпын аварга Найдангийн Түвшинбаяр нар Лондонгийн татамид зодоглож медалийн тоогоо нэмэх биз ээ. Жүдочдын тэмцээн маргааш дуусгавар болж наймдугаар сарын 6-нд эх орондоо ирэх юм байна.

 

 Эх сурвалж Assa.mn

Түүний энэ олимпийн анхны ялалт...


Монгол улсын тамирчин Б.Урантунгалаг АНУ-ын бүсгүйг мөн л ялж,8 сарын 2-нд шигшээ харваанд оролцоно.


С.Миарагчаа үндэсний бөхийн "Аймгийн начин" цол хүртлээ. Дундговь аймагт 5 давж, начин болсон байна....


Чөлөөтийнхөн олимпийг зорилоо

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидөчигдөр өглөө эх орноосоо Лондоны зүг хүлгийн жолоо заллаа. Олимпийн тамирчидтай дасгалжуулагч, эмч, шүүгчдийн зөвлөлийн дарга нарын баг хамт явжээ.  Дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат  дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин нар явсан юм.Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаар оролцохоор болсон чөлөөтийн тамирчид Болгарт очиж, тэнд бэлтгэлээ үргэлжлүүлэх бөгөөд цагийн зөрүүгээ гаргах боломжтой болж байгаа юм.  Энэ сарын 5-ны өдөр  Болгараас Лондон хотыг зорих  юм байна.
Өмнө нь мөн Болгарт очиж, нэг сар гаруй хугацаанд бэлтгэл базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар наймдугаар сарын 8-нд олимпийн дэвжээнд зодоглоно.
Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн 8-нд ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаанаар эхлэх бол эрчүүдийн өрсөлдөөн 10-наас эхлэх юм. Харин сугалаа наймдугаар сарын 6-нд тодрох ажээ.
Чөлөөтийн тамирчдын олимпийн наадамд барилдах хуваарь:
VIII.8-нд:
Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
С.Батцэцэг /эмэгтэй, 63 кг/
VIII.9-нд:
С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/
VIII.10-нд:
Б.Наранбаатар /эрэгтэй, 55 кг/
П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/
VIII.11-нд:
О.Үйтүмэн /эрэгтэй, 84 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/
Э.Сувд
Амжилт хүсье
 

Monday, July 30, 2012

Н.Төгсцогт, 52кг жинд Азербайжан улсын боксчин Elvin Mamishzada-г 18:11-н харьцаатайгаар илт давуу буулган авлаа


Лондон 2012: Жудо 73кг: Сайнжаргалын Ням-Очир Эх Орондоо анхны медалийг авчирлаа

Хэдхэн хоромын өмнө Лондон 2012 олимпийн татами дээр Нидерландын бөх Эдмонд Дексийг вазари үнэлгээгээр ялж Олимпийн хүрэл медаль хүртэж Эх Орондоо анхны медалийг авчирлаа.  Ийнхүү тэрээр олимпийн медальтан боллоо.
С.Ням-Очир эхний барилдаанд Германы бөх Кристофер Воелкыг  вазари+юүко үнэлгээгээр, улмаар Украйны Владимар Сороког юүко үнэлгээгээр ялсан бөгөөд дараагийн тойрогт ОХУ-н Мансур Исаевт цэвэр ялагдаж дагах барилдаан хийсэн. Ингээд дагах барилдаанд АНУ-н бөх Николас Делпополог юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө гарч ирсэн.
Ийнхүү тэрээр би медаль авах ёстой юмаа гэдгээ нотлож гол өрсөлдөгчдийн нэг Эдмонд Дексийг ялж Монгол Эх орондоо Лондон 2012-н анхны медалийг авчирлаа.
С.Ням-Очирын энэхүү медаль Монголын спортын түүхэн дэх  олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медал болж байна. 
Hiimori.mn                                                   hiimori_s@yahoo.com  

Sunday, July 29, 2012

Өгүүллэг Б.Шүүдэрцэцэг - Улаан пансан тэрлэг


Чи минь намайг гомдоогоод байвал

 Чи минь намайг гомдоогоод байвалЧийг зуусан өвстэй нугадНуугдаж тоглоод олдохгүй хүүхэд шигНулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Тонж сайрын чулуун дундаасТойргорхон тогоруу дэрхйих шигЖигүүртэн амьтны сүнсэнд хувилаадХолын холд нисчихнэ шүүЧи минь намайг гомдоогоод байвал...Өвс ногооны амраг нь болоодӨлгийтэй хүүхэд шиг өвсний ээж нь болчихно шүүЧамд өгөөгүй тэр их хайраар Өөр нэгнийг ивээх л байх шүү

Боксчидын салхийг амжилтай хагаллаа.



Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.

Харин Францын боксчны хувьд Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнийг ялж улмаар хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Францын боксчин Германыг буулган авснаар Б.Түвшинбаттай тоглохоор оноолт таарлаа.
Б.Түвшинбатын товч намтараас танилцуулбал :  69 кг –ийн жинд өрсөлдөнө

1987.03.27
Улаанбаатар, Монгол
174 см, 69 кг
1998 оноос боксоор хичээллэж эхэлсэн
Анх удаа Олимпийн наадамд оролцох гэж байна
2007 оны Азийн АШТ –ий мөнгөн медальт
2010 оны Дэлхийн Оюутны АШТ –ий алтан медальт
2011 оны Азийн АШТ –ий хүрэл медальт
Түвшинбатдаа амжилт хүсье

Хөөрхөн халиун music video.flv


Гүйгүүл морь дуучин А Хосбаяр ug L Tumurbat


HURD Aavdaa bi hairtai


Хурд Хамтлаг - Би Аавтай Хүн


Hurd Eh ornii tuluu


16 настан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

2012 оны 7-р сарын 29, Ням гариг, 12:42
"Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай Е Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олимпийн аварга боллоо. Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, Америкийн тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын Ли Суансү нар хүртсэн байна.

Анхны допингийн тохиолдол хүндийг өргөлтөөс илэрлээ

2012 оны 7-р сарын 29, Ням гариг, 13:03




“Лондон 2012”  зуны   олимпийн наадам албан ёсоор эхэлсэнээс хойш анхны допингийн тохиолдол илэрлээ. Албанийн хүндийн өргөлтийн тамирчин Хисен Пулакугаас ( 20)   anabole Steroid Stanozolol  илэрсэн тухай Бямба гарагт  олимпийн комиссоос (IOC)  мэдэгдэж түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан байна.

Дэлхийн аваргын 77 кг хүртлэх жингийн зургадугаар байрт шалгарч байсан Албани тамирчины  өнгөрсөн Даваа гарагт өгсөн тест нь нэмэх гарсан гэжээ. Ингээд Баасан гарагт Б-тестийг  Лондон хот дахь допингийн эсрэг лабораторид өгсөн ба эерэг гарсанаар энэ нь нотлогдсон байна.

Эх сурвалж:Sportnews.mn

Friday, July 27, 2012

Olympic Team Mongolia


Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан.

Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.

Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..

- Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна.
... ...
- Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..

- Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.

Энэ тугал

Энэ тугал урд нэгэн төрөлдөө
Эх минь байсанд үл эргэлзэнэ
Эрх таньх дүрийг нь харахаар
Идэш болгон зооглохыг ч үл хүснэ...

Лондон 2012: Хөлбөмбөг: Хэсгийн тоглолтын оноолт болон цагийн хуваарь /Улаанбаатарын цагаар/

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх Лондон 2012 олимпийн наадамын  хөлбөмбөгийн тэмцээнээр эхлээд байгаа билээ. Эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөөд байгаа ба 7 сарын 28, 29нд 2-р тойрог, 31, 8 сарын 1нд 3-р тойрог явагдаж хэсгийн тоглолт өндөрлөж хэсгээс гарах багууд шалгарна.
Ингээд хэсгийн тоглолтын оноолтыг танилцуулья. Олимпийн хөлбөмбөгийн тоглолтуудыг Монголын SBN Телевиз шууд дамжуулан хүргэж байгаа билээ.


Эмэгтэй: 
07.28нд: 19.00 цаг – F хэсгийн Япон  – Швед
21.30 цаг – E хэсгийн  Шинэ Зеланд  – Бразил
21.45 цаг – F хэсгийн  Канад  – Ө.Африк
00.00 цаг – G хэсгийн  АНУ  –  Колумб
00.15 цаг – E хэсгийн  Их Британи  – Камерун
02.45 цаг – G хэсгийн  Франц  – Хойд Солонгос
07.31нд: 21.30 цаг – F хэсгийн Япон  – Ө.Африк
21.30 цаг – F хэсгийн  Канад  – Швед
00.15 цаг – G хэсгийн  АНУ  – Хойд Солонгос
00.15 цаг – G хэсгийн  Франц  –  Колумб
02.45 цаг –  E хэсгийн  Шинэ Зеланд  – Камерун
02.45 цаг – E хэсгийн  Их Британи  – Бразил
Эрэгтэй: 
7 сарын 29нд:  19.00 цаг – C хэсгийн  Египет   – Шинэ Зеланд
21.30 цаг – В хэсгийн  Мексик  –  Габон
22.00 цаг – С хэсгийн  Бразил  – Белорус
00.00 цаг – А хэсгийн  Сенегал  –  Уругвай
00.00 цаг – D хэсгийн  Япон  – Морокко
00.15 цаг – В хэсгийн  Ө.Солонгос  – Швейцар
02.45 цаг – А хэсгийн  Их Британи  – АНЭмират
02.45 цаг – D хэсгийн  Испани  – Гондурас
8 сарын 01нд: 21.30 цаг – C хэсгийн  Бразил   – Шинэ Зеланд
21.30 цаг – В хэсгийн  Египет  –  Белорус
22.00 цаг – С хэсгийн  Мексик  – Швейцар
00.00 цаг – А хэсгийн  Ө.Солонгос  –  Габон
00.00 цаг – D хэсгийн  Япон  – Гондурас
00.15 цаг – В хэсгийн  Испани  – Швейцар
02.45 цаг – А хэсгийн  Сенегал  – АНЭмират
02.45 цаг – D хэсгийн  Их ритани  – Уругвай


Hiimori.mn                                                   hiimori_s@yahoo.com  

Thursday, July 26, 2012

Монгол тулгатны 100-н эрхэм Дархан аварга Ж.Мөнхбат


Монгол туургатны 100 эрхэм - Баянмөнх


Х.Баттулгын ТВ эфирт уйлсан бичлэг


Гитлер Монгол бөхийн талаар SETGE.mn


Mongolian National Wrestling in Guinnesbook


Хайр

Би зүрх хайж яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Түрээсэнд нь үнэнч хайраа амлаъя
" Жич " Наран талдаа цонхтой нэг хүний өрөө шүү

Хайрын дуу


”Лондон-2012”: Танилцуулга


Mongolian Adele - Someone like you


FC BARCELONA


Wednesday, July 11, 2012

EURO 2012 TOP 10 Goals Highlights HD


Ankhnii doloo


Khonin nuga


Operation Red Wings

Operation Red Wings

АНУ-н Марин Корпсын бие бүрэлдэхүүн 2005 оны зун Афганистаны Кунар мужид Red Wings цэргийн ажиллагааг удирдан явуулсан. Энэхүү ажиллагаа нь эвслийн хүчинд хохирол учруулж байсан талибанчууд ба тэдний удирдагчдыг олж баривчлах эсвэл устгах зорилготой явагдсан. Ажиллагааг удирдсан Марин Корпсын 3-р хорооны 3 дахь батальоны (3rd Battalion of the 3rd Marine Regiment) тусгай ажиллагааны нэгжүүд нь АНУ-н тэнгисийн цэргийн тусгай буюу US Navy SEAL-үүд болон армийн шөнийн ангууч нисдэг тэрэгчдээс (Night Stalkers) бүрдэж байсан. Золгүй ч гэсэн баатарлагаар төгссөн нэгэн явдал дээрх ажиллагааны тусгай нэгж Navy SEAL-н нэг багт тохиолдсон.

Michael P. Murphy-р ахлуулсан бага офицер (Petty Officer, NCO) Danny Dietz, Matthew Axelson, Marcus Luttrell тэргүүтэй АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгайгийн 4 хүний баг (Navy SEAL team 10) цэргийн тусгай тагнуул (Special Reconaisance) хийхээр Афганистан, Пакистаны хилийн ойролцоо орших Hindu Kush-н уулс руу явсан. Багийн үндсэн даалгавар нь уулын барс гэдэг бүлэг босогчдын удирдагч Ahmad Shah гэх Bin Laden-тай нягт холбоотой ажилладаг тус нутгийн зартай алан хядагчыг олж устгах байсан. Ажиллагаа эхэлснээс 5 өдрийн дараа Marcus Luttrell л ганцаар амьд үлдсэн.

SEAL-үүд дайсны бүс рүү амжилттай нэвтэрсний дараа нутгийн хэдэн хоньчид тэдний нуувчинд санаандгүй хүрч ирсэн. Зэвсэглээгүй этгээдүүдийг тэд яахаа мэдэхгүй байсан ба багийн ахлагч Michael P. Murphy асуудлыг хэрхэн шийдэх талаар гишүүдээс санал асуусан. Dietz санал хэлээгүй харин Axelson хоньчдыг алах хэрэгтэй гэсэн ч Michael P. Murphy болон амьд үлдсэн Marcus Luttrell 2 тавьж явуулах нь зөв гэж үзээд явуулсан.
Хоньчид уулын цаагуур алга болсны дараа төд удалгүй 200 орчим Афган босогчид багийнхантай тулгарсан, SEAL-үүд ч алдаа хийснээ ухаарсан боловч даалгавар аль хэдийн аюулд учирсан.

Босогчид тэдний дээрээс зохион байгуулалт сайтай 3 талт довтолгоо хийсэн ба SEAL-үүд бүслэгдэхгүйн тулд уулын бэлээс уруудан байлдаж байсан. Зогсолтгүй 45 минут байлдсаны дараа Dietz нуувчаа орхин холбоогоор тусламж хүсэхээр задгай талбайд гарч ирсэн ба ингэхдээ буудуулж шархадсан.
Уулын бэлд холбоо нь ажиллахгүй байсан учир дэслэгч Murphy дайсны галын өөдөөс дээшээ өгсөн гар утсаараа тусламж хүссэн ингэх үедээ гэдсэндээ буудуулан хүнд шархадсан ч ажрахгүй байлдсаар л байсан үүний төлөө түүнд ''Эр Зоригын Медаль буюу Medal of Honor'' нэхэж олгогдсон.

Бүслэгдсэн 4 SEAL-үүд 200 орчим босогчидтой бууж өгөлгүй 2 цаг гариу ширүүн тулалдсан ч нэг нэгээрээ унан ганцхан Marcus Luttrell үлдсэн, гэвч удалгүй Luttrell танк эсэргүүцэгч гранатын дэлбэрэлтэнд өртөн уулын ховилруу шидэгдсэн ба тэндээ ухаангүй хэвтэж байсан нь түүнд амьд үлдэх боломжыг олгосон.
Luttrell ухаан ороод ганцаар амьд үлдсэнээ мэдэж босогчдоос нуугдан аврах багийнхан ирэхийг хэсэг хүлээсэн боловч хөл нь хугарч нурууны яс нь гэмтсэн тэрээр усгүй, хүнсгүй удаан тэсэхгүйгээ мэдээд 10 километр газар бүхэл шөнөжингөө мөлхөн байж нэгэн хоньчинтой таарсан. Тэр хүн түүнийг Sabray-Minah тосгонд авчран асарч босогчдоос хамгаалан нууж байсан.
Сонирхолтой нь нэг хоньчин түүнийг аюулд учруулсан бол нөгөө нь харин аварсан.

Тус хоньчин холгүй орших АНУ-н цэргийн нэгэн застав дээр ирж Luttrell амьд болох мэдээг хүргэсэн бөгөөд түүнийг аюулгүй авчрах ажиллагааг дариу эхлүүлсэн. Энэ нь Вьетнамын дайнаас хойших хамгийн том аврах ажиллагаа болсон.

''Always Outnumbered But Never Outgunned'' дайсан биднээс үргэлж олон байна гэхдээ бид хэзээ ч дийлдэхгүй гэсэн хэллэгийн мөн чанарыг үнэхээр харуулж чадсан.

Мөн АНУ-н Тэнгисийн Цэргийн Тусгай Navy SEAL-үүдийн наргиан маягаар хэлдэг ''A Squad Fighting Whole Battalion'' гэдэг хэллэг ч энэ явдлаас эхтэй.

Nisvanis - Surguuli nuraasai


NISVANIS Nisdeg Tavag


NISVANIS Gants Biye Zaluu


nisvanis - ulaan heruulch


NISVANIS Муу Зуршил


Linkin Park - Meteora


Том жижиг нэр нэгтнүүд хамтдаа сайхан харагдаж байна өө. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс шүү


Аваргуудын гоё зураг байна


Linkin Park - Somewhere I Belong (LIVE '04 - HQ) Linkin Park - Somewhere I Belong (LIVE '04 - HQ)


Linkin Park - 08 - In The End (Live - MTV World Stage 2011) HD



Tuesday, July 10, 2012

Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ

http://mongolianforest.com/index.php  Манай холбоо Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /IFSA/-д элслээ
Манай холбооны эрхэм зорилгын томоохон хэсэг нь гадаадын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах юм. Энэ зорилгоо биелүүлж Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо /International Forestry Students’ Association-IFSA/-д албан ёсоор элсэж ОУ-ын гишүүнчлэлтэй боллоо. Дараах холбоосоор орж үзнэ үү: http://www.ifsa.net/member_description.php?ID=227
Олон Улсын Ойн Оюутнуудын Холбоо нь Дэлхийн ойн оюутнууд мэдлэг, соёл, туршлагаа солилцох зорилготой тив бүрт төлөөлөгчтэй, 40 гаруй орны 69 гишүүн байгууллагатай, ойн чиглэлийн Олон улсын тохоохон байгууллагуудад төлөөллөө ажиллуулдаг ОУ-ын байгууллага юм.
Бид цаашид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол улсад ойн чиглэлийн сургалт явуулдаг бүх их, дээд сургуулийн оюутан, тэдгээрийг төгссөн залуучууд, ойн тухай боддог хүмүүсийн холбоос, хамтран ажиллах гүүр байх бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаа Монгол оронд ойн чадварлаг боловсон хүчин бий болгоход чиглэгдэж байна.


Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг

МОНГОЛЫН ОЙ СУДЛААЧ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Сайхан андууд шүү



Ирэх 12-ны өдөр гэрлэх гэж байгаа залуу хос Cristiano Ronaldo, Irina Shayk нар


Armani Exchange компанит ажлын үеэр танилцаж, 2010 оны хавраас хойш болзож байгаа нэрт хөл бөмбөгчин Cristiano Ronaldo, загвар өмсөгч Irina Shayk нарын маш олон алдартнуудын очих дуртай Saint-Tropez-д амарч байхдаа папарацциудын дуранд өртсөн зургуудыг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчдийн нэг Португалийн тамирчин залуу, Татар удмын үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй хоёр маш цөөхөн хоногийн дараа, тодруулбал энэ 7-р сарын 12-ны өдөр хуримаа хийхээр бэлтгэж байгаа билээ.

Хөл бөмбөгийн од Cristiano Ronaldo өнгөрөгч 2-р сард Late Show with David Letterman шоуны үеэр супер модель найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. Удахгүй эхнэр нөхөр болох гэж байгаа залуу хосууд ийнхүү амрах үеэрээ Cristiano Ronaldo-гийн хүү Cristiano хүүгээ дагуулан явжээ.

Г.Доржпүрэвийн зээрд хязаалан түрүүллээ

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олны уухайд түрэгдлээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр хурдаллаа. Хээр үрээ Төв аймгийн Лүн сумын уугуул Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм. Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Тавантолгой транс" захирал, аймгийн Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр тус тус хурдалжээ. Одоо хурдан морины салбар комисс хуралдаж байна.

Дашрамд сонирхуулахад айргийн таван хязаалангийн хоёрыг нь буюу Д.Баянбатын хонгор, Д.Дагвадоржийн зээрдийг уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулсан юм.

А.МӨНХ

ЭХ СУРВАЛЖ:WWW.TODMAGNAI.MN

Сайхан наадаарай


ИСПАНИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН 233 ЦОЛ ХҮРТЖЭЭ

КИЕВ. /ИТАР-ТАСС/. Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид янз бүрийн аварга шалгаруулах тэмцээнээс 233 цол хүртжээ. Урьд шөнө Испанийн баг ээлжит хожлоо авч, Европын аварга цолоо хамгаалав. Украины нийслэлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон 2012 оны ЕАШТ-ий шувтаргын шатны тоглолтод испаничууд 4:0 оноогоор италичуудыг хожлоо.
Дасгалжуулагч Пиренеевийн багийн бүрэлдэхүүнд багтсан 23 тоглогчийн дунд Хави Эрнандес, Андрес Иньеста нарын алдартнууд байв. Тэд янз бүрийн тэмцээнээс 24 цол авчээ. Тухайлбал, "Барселона"-гийн хагас хамгаалагч, 32 настай Хави Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Испанийн зургаан удаагийн аварга, Европын Супер цом, дэлхийн клубын АШТ, ЕАШТ-ий тус бүр хоёр удаагийн аварга, дэлхийн нэг удаагийн аварга, 2000 оны олимпийн наадмын мөнгөн медальтан аж. Иньеста үүнээс дутахгүй бөгөөд Испанийн аваргаар таван удаа шалгарсан гэдгээрээ ялгаатай байна.
Энэ жагсаалтын гуравдугаарт багийн хаалгач Виктор Вальдес 21 цолтой гэсэн амжилтаар оржээ. Дөрөвдүгээрт, "Барселона"-гийн Жерар Пике 20 цолтой гэсэн үзүүлэлтээр орж байна. Мадридын "Реал"-ын хамгийн олон буюу 18 цолтой xаалгач Икер Касильяс жагсаалтын тавдугаарт оржээ.
Тэдний дараагаар Серхио Бускетс /"Барселона"/ - 16 цолтой, Педро Родригес /"Барселона"/ - 16, Хосе Мануэль Рейна /"Ливерпуль", Англи/ - 10, Хаби Алонсо /"Реал"/ - 9, Серхио Рамос /"Реал"/ - 9, Сеск Фабрегас /"Барселона"/ - 9, Хесус Навас /"Севилья"/ - 8, Фернандо Торрес /"Челси", Англи/ - 7, Давид Сильва /"Манчестер сити", Англи/ - 7, Рауль Альбиоль /"Реал"/ - 7, Хуан Мата /"Челси"/ - 7, Альваро Арбелоа /"Реал"/ - 5, Хави Мартинес /"Атлетик"/ - 4, Франсиско Хуанфран /"Реал"/ - 4, Сантьяго Касорла /"Малага"/ - 3, Фернандо Льоренте /"Атлетик"/ - 2, Альваро Негредо /"Севилья/ - 2, Хорди Альба /"Барселона"/ - 1цолтой гэсэн дарааллаар жагссан байна.

ИСПАНИЧУУД 23 САЯ ЕВРО АВЛАА

КИЕВ. /РОЙТЕР/. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа оролцсон бүх багийн авсан шагналын хэмжээ тодорхой болжээ.
Тэмцээний ялагч испаничууд 23 сая еврогоор шагнуулсан бол, мөнгөн медалийн эзэн италичууд 19,5 сая, хагас шигшээд шалгарсан герман, португаличууд тус бүр 16 болон 15 сая евро авсан байна.
Шөвгийн наймд шалгарсан Англи 12,5, Чех 12, Грек болон Франц 11,5 сая евро авсан бол, шөвгийн 16-д шалгарсан Орос болон Хорват 10,5, Дани болон Украин 10, Польш болон Швед 9, Нидерланд болон Ирланд 8 сая еврогоор шагнуулжээ.
ЕАШТ-ий шагналын сан 196 сая евро байв.

МОНЦАМЭ

Thursday, June 28, 2012

Ухаархуй


smile

Хайр гэдэг бөгж бус


3310

3310 дугарахад
 Гунчин гурав, арван чих сортолзоно
 3310-аараа ярихад
 Гучин гурав, арван нүд шоолно

 Тиймээ би 3310 барьдаг оюутан залуу
Тэглээ гээд юугаар ч дутаагүй оюунтан хүмүүн
Домог болсон ч бай, түүнийгээ би дуулна
Доог болсон ч хамаагүй, түүгээрээ би гоёно

 Зарим хүмүүс утсаа гээчихлээ хэмээн
Зовлонд унан, гаслаж явах нь ч бий
Харин би алдахаас айдаггүй
 Хаа ч явсан гээхээс эмээдэггүй
 Халаасанд гар орлоо л гэнэ

 Хуйлгач харин утсыг минь тэмтрээд
 Нэрээ бодож шуналаа татдаг
 Нэрлэхэж ямбархан атгаа сулладаг
 Хөөрхий... тэр минь гялааж гялтайх нүүргүй ч гэсэн

Холын хаана ч сүлжээ нь гозойдог
 Хөх андыгаа харах бүрийд Хайр минь хүрч, халамжаа хүртээдэг...
 Элдэв долоон функц, ерэн хэдэн долгионгүй болохоор
Эрүүл мэндэд тустай нь үнэн Эрхлэж тоглон нааддаггүй болохоор

Элээх цагийг гамнадаг нь үнэн Хаяа нэг снек уралдаж
Хавьд аваагүй рекордоо тогтооно
Бут үсрэх өндрөөс унасан ч
 Бузгай чанартайгаа өөрөө тогтооно Өнгө шилж, мөнгө тоолох

 Өлөн нүд тоос арчих
 Өөнтөгч зан сэтгэл арчих
Өөдгүй муу нөхдийн дэргэд 3310 чи минь
 Гуйвалтгүй сайн найз минь юм Гутаж дутсан гуйранчийн дэргэд

 Түүнээс илүү нөхөр юм
 Эд материал хэрэв мөн чанарыг таниулдаг гэвэл
3310 барьсан би, хулгайчаас дор амьтан байхнээ
Эрхт төрийг толгойлж, ардын мөнгийг луйвардсан

Гучин гурван жийптэй нөхөд бүхний дээд бурхан болохнээ
 Гэвч... тийм биш юм Гадаад хэлбэртээ бус
 Дотоод агуулагадаа байдаг нь
Үнэн чанартаа бид ухамсраараа гоёдог
Үзэгдэлд биш өөртөө итгэдэг
 Газарт булагдах бус тэнгэрт цойлох
 Гайхам нэгэн оршихуй юм...

 А.Төгөлдөр. 2011.11.27
Болзоо

 Шар навчис газарт зуларсан
 Шувуудын гуниг тэнгэрт цуурайтсан
 Тийм нэгэн намрын үдэш би болзоно
 Тэнд унасан навчис дахин амьсгалж эхэлнэ
 Тэнгэрт гуниглах шувууд дахин мишээх болно
 Тэр л өдөр бид болзоно...

 А.Төгөлдөр. 2012.05.24 —

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА

ИСПАНИ КИЕВТ ЦОМ ХАМГААЛНА Евро 2012-ын хагас шигшээгийн Португал-Испанийн тоглолт урьд шөнө боллоо. Иберийн хойгийн дэрби 35 дахь тулаан энэ байсан бөгөөд дэлхийн шилдэг тоглогчдын өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Гэвч үндсэн цагт аль аль багаас гоол хийх тоглогч гарсангүй. Нэмэлт цаг сунгаад ч багууд хүч тэнцсэнээр энэ удаагийн Европын аваргын 2 дахь торгуулийн цохилт гарсан юм. 11 метрийн цэг дээрээс хувь заяагаа шийдсэн энэ тулаанд Испаничууд илүүрхсэн. Португалийн Жоао Моутиньо, Бруно Алвеш нар цохилтоо алдсанаар 4:2-оор Испаничууд хожиж ээлжит удаагаа аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. 2008 онд тэд Германтай аваргын төлөө тоглож, европын аварга болж байсан билээ.

Үнэн ч юм шиг